
Тус байрны 6 дугаар давхарт иргэн Н-ийн байр шатаж байна гэсэн дуудлагыг өчигдөр 21:49 цагт хүлээн авсан Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид 7 минутын дотор очиж, 30 минут ажиллаж галыг унтраасан байна.
Онцгойгийнхныг очиход 22 настай залуу Б нь 6 дугаар давхрын цонхоор үсэрч нас барсан, мөн түүний ээж 46 настай Н толгойноос нь цус гарсан, хөл толгойг нь скочоор хүлээстэй нас барсан байсан тул цогцсыг гаргаж Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Сэтгэгдэл