Шоун дээр маргалдсан залуус бүлэглэн хүний аминд хүрчээ


 

 

Наймдугаар сарын 5-6-ныг шилжих шөнө буюу тавдахь өдөр болсон задгай шоунд хүний амь насыг хөнөөгөөд цогцсыг тайзны ард нууж хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал,тухайн хэрэг гарсан өдөр хууль бусаар буюу зөвшөөрөлгүй Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлахLuxгэх нэртэй газрын задгай талбайд шөнийн 02 цаг хүртэл шоу зохион байгуулжээ. Энэхүү шоунд үйлчлүүлж байсан эрэгтэй 34 настай Н-ийг хэсэг бүлэг залуус зодож амь насыг нь хохироосон байна.

Хэрэг үйлдсэн гэх 1994-1992 оны найман залуус хохирогчтой тухайн газраас үйлчлүүлж байхдаа маргалдаж улмаар 1994 оны Ц нь цохиж тайзнаас унагаасан байна. Хохирогч унахдаа ширээ мөргөж хүнд гэмтэж ухаан алдсан байдаг. Гэтэл залуус бүлэглэж цогцсыг тайзны ард нууж биед байсан эд зүйл болох түрийвч, гар утас зэргийг нь дээрэмдэж хэргийн газраас зугтжээ.

Хэрэг гарсан өдрөөс хойш Мөрдөн шалгах хэлтсийн онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн алба хаагчид хэрэг бүлэглэн үйлдсэн найман залууг орон даяар эрэн сурвалжилж өчигдөр буюу энэ сарын 12-ний өдөр амралтын газарт бүгэж байхад нь илрүүлэн баривчилсан байна.

Талийгаач 34 настай Н ньRemaxкомпанид ажилладаг байсан ба эхнэр дөрвөн хүүхдийн хамтаар амьдардаг байжээ. Харин хүний амь нас бүрэлгээд цогцсыг харанхуй газарт нууж, биед байгаа эд зүйлсийг нь дээрэмдээд зугтсан гэх таван эрэгтэй, гурван эмэгтэй хамт байсан аж. Гэмт хэрэг үйлдсэн бүлэг залуусыг хүний амь насанд хүрсэн, хэргийг нуун дарагдуулах гэж цогцсыг нуусан, дээрэмдсэн, оргон зайлсан зэрэг үндэслэлээр цагдан хорьж шалгаж байна. 

Өрөг.мн



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.