Иймд Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө сумын Засаг дарга болон ИТХ-ын дарга нарт Засгийн газрын 355 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар мэдэгдэл хүргүүлээд байна.
Өнгөрсөн онд хийгдсэн шалгалтаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ байгуулсан хэдий ч тухайн талбай дээрээ үйл ажиллагаа явуулдаггүй, талбайгаас хэтрүүлдэг, гэрээгээр халхавчлан өөр эрүүл талбай, нөхөн сэргээсэн талбай болон гэрээнд хамааралгүй газраас хууль бусаар олборлолт явуулсан, хүчин чадлын нөөцийг хэд дахин хэтрүүлсэн, Сум орон нутгаас гэрээ байгуулахдаа тухайн байршлын солбицол, цэгийг газар дээр нь тулгаж шалгадаггүй, тухайн газар нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход тохирох эсэхийг шалгалгүйгээр эрүүл газар, эвдэгдсэн газарт хавтгайруулан гэрээ байгуулсан зэрэг зөрчлүүд илэрч байжээ.
Улмаар Засгийн газрын тогтоол гарч бичил уурхай эрхлэх гэрээ шинээр байгуулахгүй байхыг аймаг, сум, дүүргийн Засаг дарга нарт даалгасан. Энэ оны нэгдүгээр сард “Бичил уурхайгаар малтмал олборлох” журмын дагуу гэрээ байгуулахгүй байх тухай албан тоотыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ерөө, Мандал, Баянгол, Хүдэр, Орхонтуул сумдын Засаг дарга нарт хүргүүлсэн байна.
http://www.sonin.mn/news/gemt-hereg/114169
Сэтгэгдэл