Болгарчууд Засгийн газраа эсэргүүцэн жагсжээ


Болгарчууд Засгийн газраа эсэргүүцэн жагсжээ

 

СОФИ.
 /TASS/. Болгарын нийслэл хотод "Ард түмний хоёр дахь их бослого” нэртэй олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа пүрэв гарагт боллоо. Эсэргүүцлийн жагсаалын төгсгөлд тус улсын төрийн дууллыг эгшиглүүлжээ.
 
Өглөөний 08:00 цагт эхэлж, 14 цаг гаруй үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагаанд хэдэн мянган хүн оролцсон байна. Идэвхтнүүд Бойко Борисов тэргүүтэй Засгийн газар болон ерөнхий прокурор Иван Гешевийг огцрохыг 64 дэх өдрөө шаардаж буй юм.
 
Цагдаа нар жагсагчид цугларсан Тусгаар тогтнолын талбайн ойролцоогоос олон нийтийн арга хэмжээнд авч оролцохыг хориглосон шатамхай шингэнтэй шил, канистр зэрэг эд зүйлс илрүүлсэн хэдий ч жагсаал тайван болжээ
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.