Цар тахлыг сөрөхүй


 

Цар тахлыг сөрөхүй

 

Биологийн ухааны доктор Ш.Пүрэвсүрэн

Цар тахал гэгч энэ хар гайхал өнөөдөр хорвоо ертөнцийг хуу донсолгож байна. Дэлхийн 216 оронд тархаж, хэдхэн сарын дотор 50 сая гаруй хүнийг халдварлуулан 1.2 саяыг нь нөгөө ертөнц рүү авч одлоо. Манай улс халдвар дотроо алдаагүй цөөхөн орны нэгд тооцогдон гайхагдаж явсан боловч тэснэ тэснэ гэхэд яаж тэсэх билэээ, саяхны өдрүүдэд тахлын халдвар хяналтаас гарч, түгшүүрийн харанга дэлдлээ. Нэгэнт халдвар тараад эхэлчихсэн энэ үед бид яах ёстой вэ?

Нэг. Халдвар авчихсан нь шинжилгээгээр илэрвэл та айж сандарч мэгдэх хэрэггүй. Корона тун хурдан тархаж байгаа хойд хөршид өнөөдрийн байдлаар хоёр  сая шахам хүн энэ өвчний халдвар авсанаас 1.4 сая нь бүрэн эдгэрээд байна. АНУ-ын ерөнхийлөгч өвдөж, халдвар авагсдын тоо долоо хоногт 150 мянгаар нэмэгдэж байгаа боловч, олзуурхууштай нь хүмүүс ихэнхдээ хөнгөн хэлбэрээр өвдөж, эмчилгээ сайн авч, хурдан эдгэрч байна.

Хоёр.Нэгэнт л халдвар авчихсан бол өөрийгөө аварч үлдэх ганц тулгуур багана бол таны дархлаа гэдгийг санаарай. Ковид-19-ийн халдвар авсан болгон нь өвдөж хавдаж сүйд болдоггүй болохыг дэлхийн олон оронд болж байгаа үйл явдал харуулж байна. Таны дархлаа л сайн бол 75 настай Трамп өвгөнөөс дутах нь юу байх билээ хоёр гуравхан хоногийн дотор л хамрын ханиад шиг эдгэрчихнэ гэж ойлгоод гол нь сэтгэл санааны хувьд тайван байх хэрэгтэй. Бид дархлаагаа сайн дэмжиж чадвал энэ өвчний эсрэг баттай зогсож чадна.

Тэгвэл дархлаагаа яаж дэмжих ёстой юм болоо? Дархлаа хаанаас яаж үүсдэг вэ? гээд олон асуултууд хойно хойноосоо урган гарна. Би эмч мэргэжилтэй хүн биш. Гэхдээ сүүлийн 3 жил хүний дархлаа яагаад мууддагийн учир шалтгааныг олох гэж англи орос монголоор гарсан гадаад дотоодын эрдэмтэдийн судалгааг ухаж төнхөж үзсэний үндсэн дээр хэд хэдэн удаа нийтлэл ярилцлага та бүхэнд хүргэсэн билээ.

Гурав. Тархи бол бидний биед тасралтгүй явагддаг бүх физиологийн процессыг удирдан чиглүүлдэг ерөнхий командлагч бөгөөд тэрээр чухам яаж хэрхэн удирдаад байгаагийн нууцыг өнөө хүртэл хэн ч тайлаагүй л байна.Ямар ч гэсэн энэ эрхмийг хэрэгтэй хоол тэжээл болох хүчилтөрөгчөөр тасралтгүй сайн хангаж байхгүй бол бидний өвчлөл хөгшрөлтийн процесс хаашаа ч эргэж болзошгүйг судлаачид бидэнд сануулдаг. Өнөөдөр цусан дахь хүчилтөрөгчийн хангамжийг оксиметр гэгч авсаархан багажны тусламжтайгаар эмч нар амархан тодорхойлчихож байна.

Манай зарим эмч, судлаачдын үзэл бодлоос товчхон хуваалцъя. АШУҮИС-ийн багш, дархлаа судлаач доктор Л.Энхсайхан gereg.mn-д өгсөн ярилцлагандаа “Цэвэр агаарт гарах, ажилладаг, амьдардаг өрөө тасалгааныхаа агаарыг байнга сэлгэх нь бие махбодийн эд эсийг хүчилтөрөгчөөр тэтгэхэд тусална. Хүний биед өрнөх асар олон биохимийн урвалд хүчилтөрөгч нэн шаардлагатай байдаг. Зун хөдөө цэвэр агаарт гүйж харайж, тоглосон хүүхдүүд барагтай бол өвчилдөггүй. Нар салхи, байгаль хүнийг эмчилнэ. нойр сайн бол дархлаа сайн байна. Гүн нойрсох үед тархинд хуримтлагдсан хортой бодис зайлуулагддаг учраас эрт унтаж, эрт босвол сайн” гэсэн бол “Чин Ачлал” уламжлалт, сэргээн засах эмнэлгийн захирал, анагаах ухааны доктор, ахлах зэргийн эмч Н.Мөнхчимэг: “Хүний бие хүчилтөрөгчийн дутагдалд орохоор хоолны шингэц муудаж, бодисын солилцоо удааширч, биед хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүй, дархлаа муудаж, тамир тэнхээ суларч маш олон төрлийн зовиур гарч эхэлдэг. Мөн хүчилтөрөгчийн дутагдлын үе амьсгал дутуу авагдаад байгаа юм шиг санагдаж, их амархан даардаг болж, дасгал хөдөлгөөний ачаалал авч чаддаггүй гэх мэт шинж тэмдгүүд илэрдэг. Жирэмсэн эхэд хүчилтөрөгч дутагдахад урагт мөн хүчилтөрөгчийн дутагдал үүснэ. Ургийн хүчилтөрөгч дутагдаад ирэхээр тархины эд, эсүүд хамгийн эхэлж өртдөг нь АНУ-д 18 жилийн турш 84 мянган хүүхдэд хийгдсэн судалгаагаар батлагдсан. Энэхүү судалгаагаар жирэмсэн эхийн хүчилтөрөгчийн хэмжээ их, бага, хэвийн байх нь төрж байгаа хүүхдийн тархины хөгжилтэй шууд холбоотой байсан. Манайд элбэг байдаг тархины даралт, тархины саажилт, тархины усжилт бүгд хүчилтөрөгч дутагдлаас үүсдэг болохыг энэхүү судалгаагаар баталсан. Тархины эсүүд хүчилтөрөгчид хамгийн мэдрэг. Бид нар бүгчим орчинд удаан байхад толгой өвдөөд л эхэлдэг, нь тархи хүчилтөрөгчөөр дутагдаад эхэлсэнийг анхааруулжбайгаа хэрэг. Тархины даралттай хүүхдийн тархин дахь хүчилтөрөгчийн хэмжээг ихэсгэжэмчилдэг. Тархины даралтаас шалтгаалан унтаж чадахгүй байгаа хүүхдүүд маш сайн унтаж, зовиургүй болдог” гэж ярьсан байх юм.

Дөрөв. Тэгвэл тархины тэжээл дутагдсаныг бид яаж мэдэхэв? Энэ асуултанд ОХУ-ын судлаач, компьютер томографын эмч доктор Даната Лютаревич ингэж хариулжээ. “Хүчилтөрөгчийн өлсгөлөнд орсон хүн байнга эвшээдэг. Хүмүүс эвшээж гүнзгий амьсгал авах үед тархины цусан хангамж нь сайжирдаг. Ялангуяа чихрийн шижин өвчтэй хүмүүс хүчилтөрөгчийн дутагдалд өртөмтгий учир байнга эвшээх нь түгээмэл. Зарим хүмүүс нойрондоо гэнэт амьсгал нь түгжрэн 2-3 минут тасалдах явдал ч бий. Үүний учир шалтгаан нь хүчилтөрөгчийн өлсгөлөн” гэж бичжээ. Үүнээс үзэхэд дархлаагаа сайжруулахын тулд бид тархиа хүчилтөрөгчөөр баялаг цэвэр агаараар байнга тэжээж байх шаардлагатай болж байна.

Тав.Хүний тархи бусад эрхтнүүдтэй харьцуулахад хүчилтөрөгчийн хамгийн том хэрэглэгч нь юм билээ. 1.5кг орчим жинтэй эрэгтэйчүүдийн тархи нь хоногт 70-80 литр хүчилтөрөгчөөр тэжээгддэг ба тийшээ тасралтгүй очих хүчилтөрөгчийн урсгал ердөө тавхан минут тасалдахад л тархи эргэлт буцалтгүйгээр үхжиж эхэлдэгийг эрдэмтэд нэгэнт тогтоосон байдаг. Тайван байх үедээ хүн дунджаар минутанд 16-20 удаа амьсгалж, амьсгалах бүрдээ нас хүйс, биеийн жингээсээ хамааран 400-1000мл агаар сорж авдаг. Тамирчид ялангуяа холын зайн гүйлтийнхэн бол үүнээс бүр хэдэн арав дахин их агаараар амьсгалдаг. http://www.sonin.mn/blog/purevsuren/113917

Бид минутанд дунджаар18 удаа амьсгалж, амьсгалах бүртээ хагас литр орчим агаар залгидаг баминут тутамд 10 литр, 24 цагаар үржүүлчих юм бол хүн хоногт 13000-15000литр, жилд 5.5 сая орчим литр агаар хэрэглэдэг тооцоо гарч байна. Энэ их агаарын эзлэхүүнийг хүндийн жинд шилжүүлээд тооцож үзвэл хүн хоногт 15кг, жилд 5.5тонн агаар хэрэглэдэг гэсэн үг.

Ямар ч насны хүн хоногт үсрээд 1кг хуурай хоол идэж, 3л шингэн уудаг мөртлөө багаар бодоход 15кг агаараар амьсгалдаг гээд бод доо.Хоол хүнсгүйгээр таны бие махбодь 20 хоногийн өлийг дааж чадах бол агааргүйгээр 2 минут ч тэсэж чаддаггүй гээд бодохоор агаар бол яах аргагүй амин эрдэнэ юмаа. Өвөл зуны аль ч улиралд Улаанбаатар хот ямар ч утаа тоостой байсан, гадаад орчны агаарын найрлагт байх хүчилтөрөгч /21%/, нүүрсхүчлийн хийн /0.03%/ агууламж огт өөрчлөгддөггүй. Харин гэр албан тасалгааны агаар бол хэсэгхэн хугацааны дотор,байдлаасаахамааран огцом өөрчлөгдөж болно. Учир нь хүн та өөрөө агаар бохирдуулагч гол хүчин зүйл, амьдарч буй орчноо насан туршдаа бохирдуулдаг гайтай бодгаль бөлгөө.

Зургаа. Бид энэ амьдарч байгаа хорвоо дэлхийгээсээ ямар ч үнэ төлбөргүйгээр 21%-ийн хүчилтөрөгчтэй агаарыг хүссэн үедээ ханатал сорж авдаг мөртлөө буцаагаад гаргахдаа агаарыг элдэв хорт бодисоор бохирдуулж, хүчилтөрөгчийн агууламж нь буураад 16% болсон байдгийг анзаарч мэддэггүй хэнэггүйчүүд. Амьсгалах бүрт чинь агаарт байгаа хүчилтөрөгчийн хэмжээ 5%-иар буурахаас гадна хамгийн гол нь ердийн агаарт маш бага хэмжээтэй байдаг /0.03-0.04% буюу 300-400ррм/ нүүрсхүчлийн хий бидний уушигнаас гарахдаа 4% /30.000-40.000ррм/ болж өсөн 100 дахин ихэсдэгт л хэргийн гол учир оршдог. Бидний биед янз бүрийн эх үүсвэрээс ялангуяа утаа тоостой агаараар дамжин биенд чинь хуримтлагдсан элдэв хорны 90% нь амьсгалаар үлдсэн хэсэг нь өтгөн, шингэн шүлс хөлсөөр гадагшилдаг гэсэн судалгаа бас байна. Товчхондоо бид хоногт 5кг, жилдээ тонн гаруй хүчилтөрөгчөөр амьсгалан оронд нь биенээсээ хор ялгаруулдаг хар нүгэлтнүүд санж. Иймээс бусдад санамсаргүйгээр өвчний халдвар, хор түгээхгүйн тулд маскаа байнга зүүгээрэй дээ. Маск таныг цар тахлын вирус төдийгүй, ханиад томуу, тоос шороо, хүйтэн жавар бүх л зүйлээс хамгаална.

Долоо. Одоо ингээд өвлийн сар эхлэхэд хамгийн түрүүн үр хүүхдүүд маань ханиад хатгаа аваад эхэлдэг. Эмнэлгүүдийн ор ойрноос хүрэлцэхгүй болж эхэлжээ. Хүүхдүүд яагаад өвддөг гээч? Учир шалтгааных нь тухай би мөн олон бичсэн дээ. Утаа хүйтнээс айгаад бид нар хамаг цонхоо битүүлчихсэнээс болж битүү орчинд агаарын дутагдал үүсдэг. Өөрөөр хэлбэл гэр орон өрөө тасалгаанд чинь хүчилтөрөгч багасч, тэр хэмжээгээр бидний уушигнаас ялгардаг нүүрсхүчлийн хий ихсэн хордлого ихэснэ. Ялангуяа цэцэрлэг сургуулийн олон хүүхэдтэй ангид өдөржин хоригдсон хүүхдүүдийн хувьд байдал бүр гамшигийн хэмжээнд хүрдэг. Энэ тухай гадаадын хэвлүүдэд ялангуяа Оросын хэвлэлүүдэд байнга бичих боллоо.

Дахиад сануулахад: Нүүрсхүчлийн хий гаднах агаарт 0.04% агуулагддаг. Гудманд ямар ч утаа тоостой байсан энэ хэмжээ ихэсчбагасахгүй, биднийг хордуулах түвшинд хэзээ ч очихгүйгээр тэнгэр бурхан цаанаас нь зохицуулсан байгаа. Харин хүйтэн орохоос айгаад хаалга цонхоо тас хаагаад өрхөө бүтээчих юм бол өрөө тасалгаанд чинь нүүрсхүчлийн хийн найрлаг маш хурдан өсөж аажмаар бие организм чинь хүссэн хүсээгүй нүүрсхүчлийн хордлогонд орж эхэлнэ. СО2 хоёр дахин өсөж, 800-1000 ррм хүрэхэд нэг их гаж нөлөө байдаггүй боловч, хэвийн хэмжээнээс 4-5 дахин өсөж 2000ррм-ээс дээш гарчихюм бол гамшиг эхэлнэ. Агаар дарь нүүрсхүчлийн хийн /СО2/ хэмжээг тодорхойлдог авсаархан багаж албан тасалгаанд чинь болоод гэр оронд чинь байхад илүүдэхгүй

Нүүрсхүчлийн хийн агууламж өндөртэй агаараар хүүхдүүд чинь удаан хугацаанд амьсгалсанаас болж, биеийн эсэргүүцэл нь суларч, ханиад хатгаанаас эхлээд төрөл бүрийн өвчин ороож эхэлдэг. Тэд биднээс хоёр дахин хурдан минутанд 30 40 удаа амьсгалдаг тул нүүрсхүчлийн хийнд илүү хурдан хорддог.

Найм. Биеийн дархлаа сулрах нь бүх өвчин үүсэх шалтгаан болдог. Иймээс Засгийн газраас нэн яаралтай анхаарч хүүхдүүд олноор цугладаг байгууллагууд болоод эмнэлэг үйлчилгээний газруудад агаар сэлгэдэг төхөөрөмж суурилуулах арга хэмжээ авахгүй бол тахлын халдвар ихсэх вий гэсэн дээ санаа зовнин үүнийг тэрлэж сууна. ОХУ-д үйлдвэрлэсэн Бризер-3 гэж мундаг агааржуулагч бий. Өвөлд гаднах хүйтэн агаарыг халааж нүүрсэн шүүлтүүрээр шүүж оруулдаг, автомат ажиллагаатай, гар утаснаасаа ч удирдаж болдог энэ төхөөрөмжийг гэртээ тавьснаас хойш манайх утаа тоосгүй, гаднаас дуу чимээ ордоггүй бичил орчиныг бий болгосон юм. Утаа, тоосгүй цэвэр агаарыг гаднаас оруулж агаар сэлгэдэг төхөөрөмжийг сонирхвол www.facebook.com/tseveragaarub 77881121-д хандаарай. http://www.sonin.mn/news/politics-fb-bot/107451 руу орж сонирхоорой

Эцэст нь шахмал түлшний тухай хэдэн үг. 80 хол гарчихсан ижий, хэдэн дүү нар маань Дамбадаржаад амьдраад олон жил болж байна. Ийшээ очих бүрт хоолой хорсож, нус нулимс гоожиж, дотор давчиддаг байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зоригтой шийдвэрээр өнгөрсөн жилээс шахмал түлш гээч сайжруулсан нүүрс түлдэг болсноос хойш Дамба, Долоон буудлынхан өглөөний нар мандахыг сүүлийн хорин жил анх удаагаа хардаг болсонтой маргах хүн гарахгүй биз. Харин илч сайтай шахмал түлшийг зуух пийшиндээ чихчихээд өрхөө таг бүтээгээд цонх хаалгаа дангинатал түгжчихээд унтаснаасаа болж хүмүүс угаарын биш /СО/, нүүрсхүчлийн давхар исэлд /СО2/ хорддог, өвчин эмгэгт ямар их өртөмтгий болсныг энд тэндхийн эмнэлгүүд чихээстэй очер дугаараас харж болно. Дээр нь шөнийн тог тэглэснээс хойш янзан бүрийн хямдхан халаагч шөнөжин асааснаас болж, гэрийн доторхи агаар байж болшгүй хэмжээнд /СО2 2000ррм/ хүрч байгаа талаар би байнга бичиж ярьдаг. Манайхан л болсон хойно өвдөж хавдаагүй л бол чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг биз. Цар тахал хаалгыг чинь тогшиж эхэлсэн энэ үед өөрсдийнхөө болоод үр ахүүхдийнхээ эрүүл мэндийг бодож, гэр орноо байнга салхилуулж байгаарай, цэвэр агаарт өнгөрөөх цагаа чадах чинээгээрээ уртасгаарай даа

Эх сурвалж:www.polit.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.