Шахмал түлшний нөөц хүрэлцэхгүй байна, авч амжаагүй байтал дууссан байна гэх иргэдийн гомдол тасардаггүй. Тэгвэл таван толгой түлш ххк үүнийг зохицуулах ажлуудыг хийж эхэлжээ. Тэдний хэлж буйгаар түлшний картыг өрх бүрт нэгийг өгч байсан боловч явцдаа хяналт алдагдаж нэг айл хэд хэдэн карттай болох, хувь хүн хэд хэдэн карт эзэмшин түүгээр их хэмжээний шахмал түлш аваад дамлан борлуулах, хувьдаа хэрэглэхээс өөр зориулалтаар ашиглах гэх мэт зөрчлүүд илэрсэн тул судалгаа шинжилгээн дээр тулгуурлан шинэчлэх ажлыг эхлүүлээд байгаа аж.
Тухайлбал: Баянгол дүүргийн гэр хорооллын 8 хорооны 11000 өрхөд 2019-2020 онд "Таван толгой Түлш" ХХК хороодоор дамжуулан шахмал түлшний картыг түгээх ажлыг зохион байгуулсан хэдий ч тус тоонд 2000 орчим нэр хаягийн бүртгэлгүй карт байгаа нь албан тоо баримтаар тогтоогдсон байна. Ингэснээр тус картуудыг ахуйн нэгжүүд иргэдийн гар дээрээс цуглуулж хямдралтай үнээр авах мөн иргэд орон нутагруу зөөвөрлөх зэрэг зөрчлүүдээс үүдэн үйлдвэрлэлийн хүчин чадал , нөөцийн төлөвлөлт алдагдан түлшний хомосдол үүсэх эрсдэл бий болж байгаа хэмээн албаны эх сурвалж мэдээллээ.
Иймээс Таван толгой түлш ХХК сайжруулсан шахмал түлш худалдан авах эрхийн картыг шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Ингэхдээ шахмал түлшний картыг 01-сарын 16-наас хүчингүй болгож зөвхөн системд бүртгэгдсэн картаар сайжруулсан түлш олгох юм байна. Ийнхүү бүртгүүлснээр иргэдийн иргэний үнэмлэх дээрх QR кодыг уншуулж бүртгэлтэй карт гарч ирснээр шахмал түлшийг олгох юм.
Сэтгэгдэл