Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн "Модон хүй-Арал” гэх газар 01.12-ны өдөр 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болжээ. Давтан хөдлөлт: Тус сумын Ходон багийн "Нуурт” гэх газар 01.17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд, 01.18-ны өдрийн 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй хөдлөлт болсон байна. Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлэлжээ.
Эх сурвалж: ОБЕГ
Сэтгэгдэл