Дөнгөж төрсөн эх, Нярай 2-ийн зургийг харж сэтгэл нь эмзэглэсэн иргэд УОК-д дургүйцлээ илэрхийлэн талбай дээр цугласан билээ. Залуус зайгаа барьж тайван жагсаал өрнүүлж байсан боловч үдээс хойш АН-ын төлөөлөл ирж мэдэгдэл хийснээр эмх цэгцтэй жагсаж байсан олон нийт хяналтаа алдсан байна. Тэднийг мэдэгдэл хийгээд удаж төдөөгүй хүмүүс бүр ч ихээр нэмэгдэж, тайван жагсаал хурц хэлбэрт шилжиж энд тэнд олныг үймүүлсэн хэсэг бүлэг хүмүүс орилж хашхичиж эхэлсэн аж. МАН-ыг турхирч, улс төр хийх гэж ирсэн этгээдүүд харахад л андашгүй байсанг жагсаалд ирсэн хүмүүс хэлж байлаа.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдөр 12:00 цагаас эхлэн АН-ын үүр болгоноос жагсагч цуглуулах ажлыг зохион байгуулж эхэлсэн ба жагсагчдад согтууруулах ундаа зохион байгуулалттайгаар тарааж, бэлдсэн уриа лоозон, халуун аарцаар хангаж мэргэшсэн жагсаалын зохион байгуулалтад орж эхэлсэн гэлээ.
Дөнгөж сая Ерөнхий сайд мэдэгдэл хийхдээ ч энэ талаар дурдсан юм. Ерөнхийлөгчийн сонгууль ойртох тусам сөрөг хүчний хувьд эрх баригчдыг эсрэг үйл ажиллагаа хийх нь ойлгомжтой ч цаг үеэ мэдрэх нь зүйтэй байсан болов уу. Цар тахалтай энэ хүнд цаг үед эрх баригчдын суудал донсолж, төрийн асуудлууд хүндэрснээр хэн хохирох вэ иргэд л хохирно.
Сэтгэгдэл