У.Хүрэлсүх шинэ Ерөнхий сайдыг “дэмжсэнгүй”


У.Хүрэлсүх шинэ Ерөнхий сайдыг “дэмжсэнгүй” 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцэв.

 

Хуралдааны төгсгөлд Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх буюу 81.2 хувийн саналаар уг асуудал дэмжигдсэн. Харин гурван гишүүн эсрэг саналтай байсны нэг нь Ерөнхий сайд асан, МАН-ын дарга У.Хүрэлсүх байв.

Энэ талаар байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан "У.Хүрэлсүх гишүүний төхөөрөмж ажиллаагүй юм байна. Тийм учраас түрүүний дэмжсэн санал дээр нэмж тооцуулах протокол үйлдүүлэх санал гаргаж байна” хэмээн залруулсан.

 У.Хүрэлсүх шинэ Ерөнхий сайдыг “дэмжсэнгүй”

Харин энэ үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх "Одоо жинхэнэ ажилдаа орно. Суралцана аа” хэмээн хошигнож байв. 

 

Ийнхүү санал хураалтад оролцсон 14 гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ. 

Эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.