Хал цэрэг бусдыгаа дарамталж буй үйлдлээ лайваар харууллаа


Хал цэрэг бусдыгаа дарамталж буй үйлдлээ лайваар харууллаа

 

Саяхан сошиал орчинд хэсэг бүлэг цэрэг хоёр цэргийг дарамталж байгаагаа лайваар үзүүлжээ. Тухайн бичлэгт цэргийг явган суулгаж, "лалар минь дуул, ална" одоо дуул хөөе гээд гарыг нь өргүүлэв. Харин нөгөө цэргийн гарыг нь өчиж өрөх зэргээр дарамталж байв. Дарамтлуулж буй цэрэг нулимс унагааж байсан ч нэг ч үг дуугарахгүй, бусдынхаа хэлснийг биелүүлж байлаа. Бусдыгаа дарамталж буй цэргүүд "яадаг юм одоо халагдлаа" гэх зэргээр хоорондоо ярьж байв.  

Цэргийн ангид утас барих хориотой. Дээр нь эр цэргийн алба хааж байгаа нэрийдлээр хэн нэгний дарамт шахалтад байнга өртөх нь цэргийн албаны бичигдээгүй дүрэм гэлтэй. Алба хааж байх хугацаандаа эрэмдэг болох, тархиндаа гэмтэл авсны улмаас эрүүлээр бодож сэтгэх чадваргүй болсон жишээ олон байдаг. Тэгвэл энэ мэт дарамт энгийн нэг өдрийн үйл явдал болохыг тус лайваар харууллаа. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.