
ХКН-ын гишүүдийн намч чанарыг бэхжүүлэх :
1. Намдаа үнэнч байх хүмүүжлийг бэхжүүлэх.
2. Намын шинэлэг онолын үзэл санаагаар оюун санааг нэгтгэж,төлөвшүүлэхийг баримтлах.
3. Намын шилдэг уламжлал болон Хятадын шилдэг уламжлалт соёлоор намч чанарыг төлөвшүүлэх.
4.Практик үйл ажиллагааны явцад намч чанарыг бэхжүүлэх.
5.Намч чанарыг ялган таних чадварыг бэхжүүлэх.
Ардчилсан төвлөрлийн зарчмыг чанд мөрдөн хэрэгжүүлэх :
1. Намын Төв хорооны төвлөрсөн, нэгдмэл удирдлагыг баримталж бэхжүүлэх.
2. Намын дотоод ардчиллыг дээшлүүлэх.
3. Удирдах багийн шийдвэр гаргах, асуудлыг зөвшилцөн хэлэлцэх журмыг чанд мөрдөх.
4. Гол хариуцлагатны үүргээ гүйцэтгэх болон эрхээ хэрэглэх үйл ажиллагааг журамжуулах.

Үндэстний сэргэн мандалтын чухал үүргийг гүйцэтгэж чадах өндөр боловсролтой боловсон хүчний багийг төлөвшүүлэх:
1. Боловсон хүчнийг сонгон томилох зөв чиг баримжааг баримтлах.
2. Боловсон хүчнийг оновчтой, шинжлэх ухаанч байдлаар сонгон томилох.
3. Албан тушаалтны ажлын амжилтын тухай зөв үзэл баримтлалыг төлөвшүүлж, хэрэгжүүлэхэд чиглүүлэх.
4. Боловсон хүчний ажиллах чадврыг нэмэгдүүлэх.
5. Бэлтгэх, сонгон томилох шилдэг залуу боловсон хүчний ажиллах чадврыг дээшлүүлэх.
6.Боловсон хүчний удирдлага, хяналтыг бэхжүүлэх.
Дээд, доод шат саадгүй нэвтрэлцсэн, хэрэгжилтийн чадвар сайтай зохион байгуулалтын нягт тогтолцоог байгуулах:
1.Төвийн болон төрийн байгууллагуудын намын зохион байгуулалт үлгэр жишээ үзүүлэх.
2. Орон нутгийн намын хороо чадал чавдараа дээшлүүлэх.
3. Нийгмийн олон салбарын анхан шатны намын зохион байгуулалтын бүтээн байгуулалтыг нэгдсэн төлөвлөгөөтэйгөөр ахиулах.
4. Шинээр хөгжиж буй салбар дахь намын байгуулалтын ажлыг онцгойлон атгах.
5. Намын гишүүдийн эгнээний байгуулалтыг бэхжүүлэх.
6. Намын бүх шатны зохион байгуулалтын саадгүй нэвтрэлцэх уялдаа холбоо, нэгдсэн ажиллагааны механизмыг боловсронгуй болгох.
Төв чигч хэв суртлыг төлөвшүүлж, сахилга батыг чанд сахиулах ажлыг тасралтгүй тууштай хэрэгжүүлэх:
1. Шинэ эрин үеийн намын олон нийттэй харилцах чиг шугамыг чанд баримтлах.
2.Төв хорооны найман заалтын үзэл санааг тууштай, хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх.
3. Ажлын сайн сайхан хэв суртлыг буй болгохыг хэвийн тогтолцоо болгон, урт хугацаа баримтлах.
4. Сахилгын хэрэгжилтийг чанд хянах.
5. Сахилга батын хүмүүжил, хязгаарлалт, баталгаа болон урамшууллын үйлдлийг цогцоор нь үр дүнтэй хэрэгжүүлэх.

Авлига авахаасаа зүрхшээх,авлига авч болохгүй, авлига авахыг хүсэхгүй байх гурвыг нэгтгэн, цогцоор нь ахиулах :
1. Авлигатай тэмцэх хатуу шаардлагыг цаашид хадгалах.
2. Эрх мэдлээ дураар хэрэглэхийг нь хязгаарлаж, хяналт тавихыг бэхжүүлэх.
3.Төв шударга ёсыг эрхэмлэж, авлигыг тэвчих үзэл санааны суурийг бэхжүүлэх.
4. Авлига авахаасаа зүрхшээх,авлига авч болохгүй, авлига авахыг хүсэхгүй байх гурвыг нэгтгэн, цогцоор нь ахиулж, үр дүнд хүргэх.
Намаа тогтолцооны үндсэн дээр засах, дүрэм журмын дагуу удирдах зарчмыг баримтлах :
1.Намын дотоодын дүрэм журам, тогтолцоог боловсронгуй болгох.
2.Тогтолцоо, дүрэм журмын хэрэгжихийг чангалах.
3. Бичигдээгүй , далд “дүрэм” зэрэг зохисгүй зүйлийг шийдмэг арилгах.

Сэтгэгдэл