Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв


Сайд Ч.Номинг шалгахад Англи улсын холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна гэв

 

Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, нийслэлд хэрэгжүүлж байгаа 24 төсөл, хөтөлбөрт тэр дундаа Туулын хурдны зам, шинэ тойрог авто зам, Сэлбэ дэд төв гэсэн төслүүдэд мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан талаараа мэдээлэл хийлээ.

Энэ үер сэтгүүлч Улсын Их Хурал(УИХ)-ын гишүүн, өдгөө Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар ажиллаж буй Ч.Номинг АТГ шалгаж буй эсэхийг тодрууллаа. Сайд Ч.Номин нь Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллах үедээ Монгол Улсыг гадаадад сурталчлах зорилгоор Английн хөлбөмбөгийн клубтэй гэрээ хийсэн нь асуудал дагуулж байгаа юм.

Асуултад АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Х.Буянтүмэн "Сайд Ч.Номингийн асуудал дээр Англи улсын холбогдох байгууллагуудад хүргүүлсэн. Хамтын ажиллагаа үргэлжилж байна" гэж хариулав. Мөн прокурорын зөвшөөрлийн хүрээнд мэдээлэл өгөх боломжтой гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.