Мобиком ХХК-г 20 сая төгрөгөөр торгожээ


 

Мобиком ХХК-г 20 сая төгрөгөөр торгожээ

 

ШӨХГТ-ын улсын байцаагчын 2019 оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 0005550 дугаартай шийтгэлийн хуудсаар "Мобиком" ХХК-г ... бараа, ажил үйлчилгээг хууран мэхэлж, төөрөгдүүлж, хүч хэрэглэх замаар худалдаж, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулсан хэмээн Зөрчлийн хуулийн 10.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 20 сая торгох шийтгэл оногдуулжээ.
 
Харин "Мобиком ХХК"-аас уг шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч шүүхэд хандсан аж. Уг гомдолд ШӨХТГ-ын байцаагч хэрэглэгч хэрхэн хохирсоныг тогтоогоогүй хэмээн үзэж гомдол гаргасан байна. 
Тус компани нь хуучин багцын үйлчилгээгээ зогсоохдоо хэрэглэгчдийг ойролцоо үнийн дүнтэй шинэ багц руу хэрэглэгчдэд мэдэгдэлгүйгээр шууд шилжүүлэх шийдвэр гаргажээ. Иймээс иргэд ШӨХТГ-т гомдол гаргасан ба гомдлын дагуу хяналт шалгал хийхэд дээрх зөрчил гарсан тул "Мобиком ХХК"-г 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гарчээ.
Одоогийн байдлаар уг хэргийн шүүх хурлын тов гараагүй байгаа юм байна.  

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.