Б.Баатархүү: Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлсэн


 

Б.Баатархүү: Т.Дэлгэрмөрөнг гэр бүлийн хүчирхийллийн хэргээр шалгаж эхэлсэн

 

Өчигдөр/2021.02.28/ орой олны танил дуучин Т.Дэлгэрмөрөн нийгмийн сүлжээнд эхнэр Х.Ананда буюу Солонгон аашттайгаа маргалдаж буйгаа олон нийтийн сүлжээнд лайв хийж цацсан. Тэд өмнө нь хэд хэдэн удаа маргалдаж салсан байдаг ч буцаад нийлсэн байдаг юм. Тус бичлэгт Х.Ананда, Т.Дэлгэмөрөнг жирэмсэн, нялх биетэй байхад нь удаа дараа зодож, биед нь гэмтэл учруулж байсан тухай хэлсэн.
 
Уг асуудлаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, дэд хурандаа Б.Баатархүү хэлэхдээ "2021 оны хоёрдугаар сарын 28-нд иргэн Д-д холбоотой гэр бүлийн хүчирхийллийн дуудлага орой 21.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн бөгөөд энэ дуудлагийн дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас очиж, өдгөө шалгалтын ажиллагаа үргэлжилж байна" гэв. 
 
Scandal.mn

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.