АН: Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоох ёстой


АН: Өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоох ёстой

 

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн дарга Д.Ганбат мэдээлэл өгөв. Тэрбээр "АН-ын бүлгийнхэн УИХ-д нэн яаралтай өргөн барих хоёр хуулийн төсөл байна гэж үзсэн. Нэг нь Шилэн дансны тухай хууль. Ард түмэн, татвар төлөгчид өөрсдийн өгсөн мөнгийг юунд зарцуулж байгааг хянадаг тогтолцоог АН эрх баригч байхдаа бий болгосон. Энэ хуулийг сайжруулах шаардлага байна. Ингэхгүй бол зарим этгээд шантааж хийх, таван сая төгрөгөөс доош зардлыг мэдээлэхгүй байх асуудал гарч байна. Тиймээс Шилэн дансны хуулийг зайлшгүй сайжруулах шаардлага үүссэн гэж үзлээ. Харин Засгийн газраас энэ өөрчлөлтийг хийх арай болоогүй гэсэн мэдэгдэл ирсэн байна лээ. Бид үүнтэй санал нэгдэхгүй байна. 

Хоёрдугаарт, өндөр насны тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөгөөр тогтоох ёстой. Тэтгэврийг 500 мянган төгрөгөөс доошгүй байх хуулийн төслийг УИХ-д өргөн барина. Бид хуулийн төслийн талаар Засгийн газраас санал асуухад мөн л санал нэгдээгүй" гэлээ. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.