Х.Идэр шүүгчийн ах хар тамхины хэрэгт хоригдож байгаа! (Бичлэг)


Х.Идэр шүүгчийн ах хар тамхины хэрэгт хоригдож байгаа! (Бичлэг)Өнөөдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан Л.Гансүхийн шүүх хурал болсон бөгөөд энэ хуралдаан Л.Гансүх нарыг дараагийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорьсон үйл явдлаар өндрөлсөн юм.

 

Энэ явдалд сэтгэл дундуур байгаа өмгөөлөгч Ц.Баасандорж хуралдааныг даргалаж байсан Х.Идэр шүүгч болон түүний төрсөн ах Х.Тамир нарын талаар ноцтой мэдээлэл өгсөн байна.

 

 

 

-Шүүх бүрэлдэхүүнээс татгалзах уу?

 

-Татгалзана. Нэн ялангуяа Х.Идэр шүүгчээр хэргийг шийдүүлмээргүй байна. Учир нь Х.Идэр шүүгчийн ах Х.Тамир прокурор хар тамхины хэргээр шалгагдаж байгаа. Гэтэл шалгаж байгаа ажлын хэсгийг АТГ ахалж байна. Ингээд бодохоор цаанаасаа захиалгатай нь харагдаж байгаа биз. Х.Идэр шүүгчийн ахыг Л.Гансүхийн хэрэг шийдэгдэхээс өмнө ганц худагт хорьж, дүүд нь хэргийг хуваарилаж байна. Бид дуугүй л байсан. Гэтэл асуудал ийм байдалд хүрчихлээ. Өөрөөр хэлбэл, Х.Идэр шүүгч Л.Гансүхийг яллавал ах Х.Тамир нь ялгүй гарна. Яллаж чадахгүй бол ах нь шоронд орно гэх барьцаа байхыг үгүйсгэхгүй.

 

хэмээн мэдэгдлээ. Х.Тамир нь өнгөрсөн сард Говьсүмбэр аймгаас хар тамхины хэрэгт сэжиглэгдэн газар дээрээ баригдсан бөгөөд түүний автомашинаас зарим хавтаст хэрэгүүд гарсан талаар тухайн үед хэвлэлүүд мөн мэдээлж байсан юм.

 

 

Х.Идэр шүүгчийн ах хар тамхины хэрэгт хоригдож байгаа! (Бичлэг)

 

Х.Идэр Х.Тамир нар

 

Х.Идэр шүүгчийн ах хар тамхины хэрэгт хоригдож байгаа! (Бичлэг)


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.