УИХ-ын хоёр гишүүний туслахаас халдвар илэрлээ


УИХ-ын хоёр гишүүний туслахаас халдвар илэрлээ

 

УИХ-ын хоёр гишүүний туслахаас Covid-19 халдвар илэрч, батлагджээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, С.Чинзориг нарын туслах Г, О нараас илэрсэн байна.

УИХ-ын Тамгын газрын бүх  ажилчдыг энэ сарын 05-ны өдөр Улсын хоёрдугаар төв эмнэлэгт PCR шинжилгээнд  хамруулсан. Дээрх хоёр тохиолдол өчигдөр /2021.04.06/ батлагдсан байна. УИХ-ын Тамгын газрын ажилчдыг 50 хувийн дүүргэлттэй долоо хоногоор ээлжээр ажиллуулж байгаа юм.

Дөнгөж сая УИХ-ын Тамгын газраас "Ажилчдыг гэртээ харьж, онлайнаар ажил" гэсэн чиглэлийг өгсөн байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.