ЭМЯ: 1,169 хүнээс коронавирусийн халдвар илэрч 5 хүн нас барлаа


 В Мариуполе 2397 пациентов, у которых подтвержден COVID-19 | Восточный Вариант

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 15,005 хүний сорьцод шинжилгээ хийхэд 1,169  хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.

 

Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 25,364 боллоо.

Мөн хугацаанд 486 хүн эдгэрсэн бол 5 хүн нас барсан харамсалтай мэдээ байна.

Нас барсан хүмүүсийн тухайд,

  • Дөрөвдүгээр сарын 1-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 93 настай эмэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 5-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 83 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 8-ны өдөр онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 71 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдаж, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 36 настай эрэгтэй,
  • Дөрөвдүгээр сарын 20-нд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 65 настай эрэгтэй нас барсан байна.

Өнөөдрийн байдлаар нийт 13,346 хүн эдгэрээд байгаа бол коронавируст халдварын шалтгаанаар 56 хүн нас бараад байна.

Одоогоор 3,658 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тэдгээр иргэний биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-2,166
  • Хүндэвтэр-1,164
  • Хүнд-270
  • Маш хүнд-58 хүн байгаа юм.

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.