УОК: Зарим үйлчилгээг давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлана


 

Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн тавдугаар сарын 8-н буюу Бямба гарагийн 06:00 цаг хүртэл тогтоосон ба үргэлжлүүлэхгүй байх байр сууриа УОК илэрхийлээд буй. Хөл хориог сулруулахтай холбоотой журмыг хэлэлцэж буй талаар бид мэдээлсэн. Тэгвэл тавдугаар сарын 8-наас хөл хориог шат дараалалтай сулруулахтай зэрэгцэн зарим үйлчилгээний газруудыг нээх шаардлагад ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон, өвдөөд эдгэсэн хүмүүсд нээлттэй байхаар журамлагдаж буйг УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ.

Иргэдийн эрүүл мэнд, эдийн засаг, нийтийн эрх ашгийн үүднээс ийнхүү журамлаж байгаа гэдгийг тэрбээр онцолсон байна. Мөн УОК-оос гаргаж буй хөл хорионы дараа дагаж мөрдөх журамд халдварын тоо өсөх эрсдэлтэй тул зах, худалдааны төвүүдийг нээхгүй байх саналыг гаргасан. Цаашдаа халдварын тохиолдлоос шалтгаалан үйлчилгээний газруудыг үе шаттай нээх санал гаргажээ. Саналыг Засгийн газрын маргаашийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцсийн шийдвэр гаргах юм. 


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.