З.Энхболдыг намаасаа хөөх саналтай АН-ын гишүүд ч олон байна


З.Энхболдыг намаасаа хөөх саналтай АН-ын гишүүд ч олон байна

 

УИХ-ын 2016 оны сонгуулийн дүн гарч, эрх баригч асан Ардчилсан Нам 9-хэн суудалтай үлдсэн билээ. Үүнтэй холбогдуулан АН-ын дарга З.Энхболд албан тушаалаасаа огцорч, УИХ-ын гишүүн, Аж Үйлдвэрийн Сайд Д.Эрдэнэбатыг АН-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилоод буй .

Өнөөдөр АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороо 18 цагаас эхлэн хуралдаж,намын даргаа сонгох эсэх асуудлаа хэлэлцэнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор намаа маш муу удирдсан, Сонгуулийн Хуулийг байж болох хамгийн муу хувилбараар өөрчилж, нийт сонгогчдын 40 гаруй хувийн санал авсан АН-ыг УИХ-д 9-хэн суудалтай үлдээсэн З.Энхболдыг зөвхөн намын даргаас огцруулах нь хангалтгүй гэж үзэх АН-ын гишүүд ч цөөнгүй байна.

Тухайлбал Орхон аймгийн АН-ын хэсэг гишүүд З.Энхболдыг АН-аас нэгмөсөн хөөх хэрэгтэй гэсэн саналтай байгаа бөгөөд үүнийгээ намынхаа Үндэсний Зөвлөлдөх Хорооны хурал дээр илэрхийлэх ажээ.

 

Л.Ганзориг

www.sonin.mn


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.