Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хороо/ҮЗХ/-ны хуралдааныг өчигдөр 18.00 цагт товлосон байсан хэдий ч 19 цаг 30 минутын үед 139 гишүүний ирцтэйгээр эхэлсэн юм.
Оройхон эхэлж, ширүүхэн өрнөсөн ҮЗХ шинэчлэлийн Засгийн газрыг унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярих тухай асуудал ч энэ үеэр хөндөгдсөн. Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулах хуралд Р.Амаржаргал, Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, М.Зоригт Б.Наранхүү, Л.Эрдэнэчимэг, Д.Батцогт нар эсрэг санал өгсөн бол С.Одонтуяа, С.Эрдэнэ, Д.Арвин, Д.Ганбат, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ш.Түвдэндорж нарын долоон гишүүн чуулганы хуралдаанд ирээгүй юм.
АН-ын ҮЗХ өнөөдөр 11.40 цагаас үргэлжлүүлэн хуралдах юм. ҮЗХ-ны хуралдаанаар 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон тухай мэдээлэл сонсох, Ардчилсан намын даргыг томилох тухай, Намын үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг бэлтгэх ажлын хэсгийг байгуулах, Ардчилсан намын VI их хурлын товыг зарлах тухай, Ардчилсан намын VI их хурлын бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг байгуулах тухай, Ардчилсан намын 2012-2016 оны үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: Breakingnews.mn
Сэтгэгдэл