Энэ сарын 13-ны өдөр 12 настай унаач хүүхэд моринд чирэгдэж, амиа алджээ. Хүү хүнд бэртэж, анхан шатны тусламж авч чадаагүй нас барсан байна. Уг хэрэг Төв аймгийн Аргалант суманд болжээ.
Түүнчлэн зургаадугаар сарын 11-ний өдөр Архангай аймагт 11 настай
хүүхэд мөн мориноос унаж, 50-100 метр газар чирэгдэж, бэртэл авчээ.
Түүний биеийн байдал хүнд байгаа бөгөөд одоогоор аймгийн нэгдсэн
эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэ талаар ХҮЭК-оос мэдээллээ. Тус
байгууллага хурдан морины уралдааныг цуцлахыг шаардаж, Ерөнхий сайдад
санал хүргүүлээд буй юм.
Сэтгэгдэл