Монголын тамирчид өнөөдөр олимпын наадмын гурван төрөлд өрсөлдөнө


JudoInside - News - Nutrition can play a role when it comes to golden score 

Токио 2020 зуны олимпын наадам дөрөв дэх өдрөө үргэлжилж байна.

 

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэхүү наадамд Монгол Улсаас спортын 10 төрөлд 43 тамирчин хурд хүч, цэц мэргэн, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж байгаа юм. 

Өнөөдөр манай улсын сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчид Румын болон Францын багтай тоглохоор оноолт таарсан байна.

Мөн Монгол Улсын гавьяат тамирчин, Рио 2016 олимпын наадмын мөнгөн медальт Д.Сумъяа жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд, олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглох юм. 

Энэ удаагийн олимпын наадамд манай улсын тамирчид анх удаа оролцож буй шинэ төрөл болох ширээний теннисний эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан тэмцээнд Э.Лхагвасүрэн, Б.Болор-Эрдэнэ нар хурд, авхаалж самбаагаа сорих хуваарьтай байна.

Токио 2020 олимпын наадмын гурван өдрийн дараах байдлаарх БНХАУ-ын тамирчид зургаан алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэнээр медалийн жагсаалтыг тэргүүлж байна. Удаах байрт нь наадмыг зохион байгуулагч Япон улсын тамирчид таван алт, нэг мөнгөн медаль авснаар бичигдэж байгаа юм. 

Харин манай улс нэг хүрэл медальтайгаар 35 дугаар байрт бичигдээд байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.