Монголын Улсын их сургууль, Монголын үндэсний их сургууль гэх хоёр сургуулийн ойролцоо нэр нийгэмд төөрөгдөл үүсгэсээр буй. Энэ асуудалд Боловсрол, шинжлэх ухааны яам ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
БШУ-ы сайд Л.Энх-Амгалан "Монголын үндэсний их сургууль гэдэг нэрээ буцааж авна. Хоёр үндэслэл байна.
- Монголын үндэсний их сургууль гэх нэр нь Mongolian National university гэж орчуулагдан гадаадад гарахад Монголын их, дээд сургуулиудын эрэмбийг хамгийн их хойш нь татаж байгаа.
- Хөдөө, орон нутгаас ирж байгаа хүүхэд аль сургуульд орж байна вэ гэдэг төөрөгдөл гардаг.
Тиймээс энэ их сургуулиас Монголын үндэсний их сургууль гэх нэрээ буцааж авна. Энэ бол Монгол төрийн өмч. Мөн УИХ-д өргөн барьсан Дээд боловсролын тухай хуульд Монголын, Үндэсний нэр авахыг хориглож байгаа" гэсэн юм.
Сэтгэгдэл