Баянхонгор аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ


Баянхонгор аймагт 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Баянхонгор аймгийн Жинст сумаас баруун зүгт 21 километрын зайд 3,8 магнитудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлт өнөөдөр 10:16 цагт болсон байна. Энэ талаар Баянхонгор аймгийн Онцгой байдлын газраас тодрууллаа. 
"Өнөөдөр 10:16 цаг Жинст сумын нутаг дэвсгэрт 3,8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн. Иргэдэд чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн. Учирсан хохиролгүй" гэлээ. 

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.