Манай улс сард 38-40 мянган тонн АИ92 шатахуун хэрэглэдэг. Үүний 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. Үлдсэн хувийг нь БНХАУ-аас нийлүүлдэг. ОХУ манай улсад сар бүр хамгийн багадаа 28 мянган тонн АИ92 шатахуун нийлүүлнэ гэсэн гэрээтэй ажээ. Гэвч энэ сард долоон мянга 400 тонноос илүү шатахуун өгч чадахгүй гэдгээ энэ сарын 20-нд мэдэгдсэн. Тиймээс Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл ОХУ-тай яриа хэлэлцээ хийхээр энэ сарын 21-нд тус улсын зорьсон юм. Ажлын хэсгийн уулзалт амжилттай болж байгаа бололтой.
УИХ-ын гишүүн асан О.Содбилэг цахим хуудсаараа "Роснефть компанитай уулзаж байна. Есдүгээр сард 1500 тонн АИ92 бензин, аравдугаар сард 44 мянган тонн АИ92 бензин, есдүгээр сард ачигдаагүй байсан 10 мянган тонн АИ92 бензин авахаар боллоо" гэж мэдээллээ. Тэрээр "Петровис"-ыг төлөөлөн ажлын хэсэгт багтсан бололтой.
Сэтгэгдэл