БГД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт оршин суух иргэн А-гийн банкны данснаас энэ оны тавдугаар сарын 26-ны өдөр 8.000.000 /8сая/ төгрөг алдагдсан гэх гомдол мэдээлэл бүртгэгдэж Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид уг хэргийг илрүүлжээ. Дээрх хэргийг 24 настай А, 26 настай Б нар бүлэглэн үйлдсэн бөгөөд хэрэг бүртгэлийн хэрэг нээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. А, Б нар тухайн иргэний цахим хаягаар нь нэвтэрч мөнгө шилжүүлэн авсан ба өмнө нь хэд хэдэн удаагийн үйлдэлтэй болохыг тогтоожээ.
Сүүлийн үед иргэд данснаасаа мөнгө алдсан гэх гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад нийтлэг ирэх болсон байна. Цахим мэдээллийн аюулгүй байдалд халдсан гэмт хэрэг улсын хэмжээнд энэ оны эхний есөн сарын байдлаар 115 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 0.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Иймд иргэд та бүхэн цахим шуудан, интернэт банкныхаа аюулгүй байдлыг хангаж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.
Сэтгэгдэл