Юутай ч холбогдох байгууллагууд арга хэмжээ авч, "Собт трейд” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан тухайгаа мэдэгдлээ.
Үүнтэй зэрэг шахам нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр Нэгдсэн шуурхай штабын орлогч дарга Р.Чингис "Хариуцлагын гэрээ” байгуулсан ч түүнийгээ зөрчиж, урлагийн үзвэр үйлчилгээ явуулах, зарим караоке, баар нууцаар үйл ажиллагаа явуулсаар байна” гэж гомдол мэдүүлжээ. Хотын дарга ч шөнийн цагаар нууц байдлаар ажиллаж буй бүхий л газруудыг нарийвчлан шалгаж, хариуцлага тооц гэж үүрэгдлээ. Р.Чингис дарга одоо хэлж байхын оронд өмнө нь ядаж л НОК-ын шийдвэрээ биелүүлээд хяналт тавиад, хариуцлага тооцоод ирэхгүй яав. "Собт трейд” өмнө нь ч гэсэн 2-3 удаа арга хэмжээ зохион байгуулсан гэдгийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун баталж, хариуцлага тооцож байсан тухайгаа хэлсэн.
Товчхондоо дарга уурлахад бусад нь бухимдаж, жижиг газруудыг "жиргээд, хяргаад, хаагаад” өгье гэж байгаа бололтой.
Л.Эрдэнэчулуун даргын хэлж буйгаар олон удаа зөрчил гаргахад нь тухайн үед толгойг илж, Шадар сайд С.Амарсайханаас айгаагүй бол өдгөө "Собт трейд” компани бусдын адил "Хариуцлагын гэрээ”-ний дагуу ажиллах байлаа.
Гэвч УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан гэх халхавчтай учраас "Собт трейд” том байжээ. Тэгвэл одоо тус газрын тусгай зөвшөөрлийг цуцалчихлаа.
Харин дараа нь буюу 2-3 хоногийн дараа цар тахлын халдвар нэмэгдэж, хүмүүсийн эрүүл мэнд, амь нас хохирвол хариуцлагыг хэн хүлээх вэ. Зөвхөн аж ахуйн нэгжийн зөвшөөрлийг цуцлаад л өнгөрөх үү. Шадар сайд гэх албан тушаалаа амин хувьдаа ашиглаад байгаа С.Амарсайханы толгойг нь илсээр, монголчуудын эрүүл мэндээр тоглуулсаар л байх уу.
Мэдээж Шадар сайдын компанийн тусгай зөвшөөрлийг сэргээх нь цаг хугацааны асуудал. Бусдын, тэр тусмаа албан тушаалтнуудын буруутай үйл ажиллагаанаас болж халдвар авсан хүмүүсийн амь, нас эрстэлд орох дээрээ тулчхаад байхад дарга хичнээн уурлаад нэмэргүй л болов уу.
https://erennews.mn/article/50451
Сэтгэгдэл