Завьт эргүүл ажиллаж байна


Завьт эргүүл ажиллаж байна

 

Иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас 21 хоногийн "Болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлье” удирдамжийн дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын даргын тушаал гарсан.



Усны ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг  8 дугаар сарын 05-26 өдрүүдэд зохион байгуулж байна.  Нийслэлийн хэмжээнд Туул гол дагуу буюу Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачууртын Хадан цохионоос Хан-уул дүүргийн нутаг яармагын гүүр хүртэл  Нийслэлийн Онцгой байдлын газар, дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн аврах анги, Гал унтраах аврах ангийн нийт  103 албан хаагч, 14 техник хэрэгсэлтэйгээр өдөр бүр эргүүлд гарч, иргэдийг  гол усны аюулаас   урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.  Мөн Завьт эргүүл 6 дугаар сарын 20 өдрөөс 9 дугаар сарын 20 хүртэл Туул гол дагуу эргүүлээр ажиллаж байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.