Н.Мөнхбатыг гурван хэрэгт буруутгаад байна


Н.Мөнхбатыг гурван хэрэгт буруутгаад байна

 

Н.Мөнхбатын өмгөөлөгч Ч.Ариунболдын хэлсэнээр түүнийг одоогоор гурван хэрэгт буруутгаад байна.

  • MCS-ийн барьсан, Говийн замыг төр худалдан авч, төлбөрийг зам ашиглагч болох “Эрдэнэс Монгол” компани төлөөгүй.
  •  Central tower гэх мэт хотын төвийн оффисууд үнийн санал авч, банкны байрны шаардлага хангасан гэж үзэн ХХБ-ын шинэ байрнаас худалдан авсан.
  • 2.5 тэрбум ам.долларын бондыг босгосон, босгосон хөрөнгөөр өндөр үнэтэй зар сурталчилгаа хийсэн. Монгол Улсыг гадаадад сурталчлах, бонд босгох зорилгоор ашигласан хэмээн гурван үндэслэлээр буруутгаж байгаа аж

Н.Мөнхбатыг өмнө нь шалган, хэргийг хаасан ч Хөгжлийн банкны асуудал олон нийтийн анхаарлыг татангуут олон нийтийн санаа бодолд автан, хэрэг бүртгэл, мөрдөн байцаалт явуулж болохгүй гэж өмөөлөгч нь хэвлэлийнхэнд мэдэгдээд байна.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.