Украины томоохон хотуудад идэвхтэй байсан мөргөлдөөн одоо тус улсын зүүн нутаг орчим эрчимжиж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Оросын онгоц Луганск мужийн дунд сургуулийг бөмбөгдсөн талаар Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдсэн байна. Дэлбэрэлтийн улмаас 60 гаруй хүн амиа алдсан албан мэдээлэл байгаа бөгөөд Зеленскийгийн мэдэгдэлд Оросын талаас ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа юм.
Мөн өнгөрсөн амралтын өдрүүдээр Луганск мужийн Северодонецк хотын ойролцоо ширүүн тулаан болсон талаар эх сурвалжууд мэдээлж байна. Украины зүүн бүсэд эрчимжиж байгаа тулааны үеэр иргэд олноор суурин, тосгоны сургууль, цэцэрлэгт хоргодож байгаа гэнэ.
Сэтгэгдэл