Тэрбээр "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хичээл сургалтын үйл ажиллагаа цахимаар орсонтой холбоотойгоор тодорхой урт хугацаанд хичээл сургалтын хоцрогдолд орсон байх магадлалтай хүүхдүүд шалгалч өгч байгаа. Эдгээр хүүхдүүдэд зориулсан шалгалтын айдас, бухимдал зэргийг тусгайлан анхаарч Боловсролын үнэлгээний төвөөс шалгалттай холбоотой стресс, бухимдлыг тайлах зэргээр мэргэжлийн сэтгэлзүйчтэй хамтран ажиллаж байна. Мөн БТҮ-өөс эдгээр шалгуулагчдаа зориулсан чиглэлийн мэдээллийг өгч ажиллаж байна. ЭЕШ –ын зорилго шалгуулагчдыг эрэмблэн жагсаах зорилготой уралдаант шалгалт. Түүнээс ямар нэгэн байдлаар хичээл, сургалтын хөлтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэдэггүй. ЭЕШ-ын дүн оноо 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байдаг. Тус дүн оноог олон улсын үнэлгээнд ашиглагддаг үнэлгээний аргачлалаар тооцож гаргадаг. Тухайлбал, анхны оноо буюу тухайн суралцагчдын даалгавараа хийж гүйцэтгэж гаргасан 0-100 онооны хооронд дахь анхны оноо гэсэн үзүүлэлтээр гаргадаг. Хоёрт нь, хэмжээст оноо буюу шалгуулагчдыг эрэмблэн жагсаах, бусадтай харьцуулан хэмжээст оноо руу шилжүүлээд, хэмжээст оноо нь 200-800 онооны хооронд тооцогддог. Тухайн жил тухайн хичээлээр шалгалт өгч байгаа суралцагчдын хувьд хамгийн дээд тал нь хэдэн оноо авах нь уу, хамгийн доод талын оноо хэд байх нь уу, энэ жилийн шалгуулагчдын хувьд улсын хэмжээний дундаж нь хэд байх гэдгээс тооцоолж гаргадаг. Мөн шалгуулагч тухайн авсан онооныхоо хүрээнд нийт улсын хэмжээнд би хэл орчим хувьд жагсаж байна гэдэг хувь эрэмбээ мэдэх боломжтой оноо бий. Дөрөв дэх нь амжилтын чанарын оноо энэ авсан хэмжээст оноог нь өсөх үнэлгээ рүү шилжүүлж өгч байгаа оноо мөн гарна. Энэ жилийн дүн оноог ЭЕШ авч дууссан даруйд анги бүрээр нь хүүхдүүдийн өөрсдийнх нь өмнө хийж гүйцэтгэсэн материалыг нь тусгай тест засагч машинаар уншуулаад дүн оноогоо мэдээд гарах боломжоор нь хангаж байгаа. Шалгалтын дараа тухайн шалгалтын байр бүрт дүн гарна. БҮТ-өөс нийт 49 шалгалтын байрны бүх мэдээ датаг татаж аваад, нэгдсэн бүх дүн жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвийн жагсаалтад өдөрт нь багтааж, олон нийтэд нээлттэйгээр мэдээлэх байдлаар ажиллаж байна. Мөн энэ жилээс батламж хуудсыг цахим болгосон байгаа. Тэгэхээр 26-нд элсэлтийн ерөнхий шалгалт дуусаад, 27-нд бүх хүүхдүүд дүн оноогоо өөрсдөө мэдсэн байх нь. Түүний дараа батламж хуудсаа онлайнаар хэвлэж авах бүрэн боломжтой. Үүнтэй зэрэгцээд Е-mongolia" систем, ТҮЦ машинд батламж хуудас нь цахимаар байрших учир хаанаас ч авах боломжтой. Энэ сарын 28-наас бүх их, дээд сургуулийн элсэлтийн үйл ажиллагаа явагдаж, хувиар сонголтын үйл ажиллагаа эхэлнэ" гэв.
Сэтгэгдэл