Ц.Туваан: С.Эрдэнэ намайг өмнө нь хэд ч хөөлөө дөө


Ц.Туваан: С.Эрдэнэ намайг өмнө нь хэд ч хөөлөө дөө

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар өнөөдөр /2022.08.29/ мэдээлэл хийсэн. Мэдээллийн үеэр намаасаа урвасан УИХ-ын гишүүн Ц.Туваан, О.Цогтгэрэл, С.Одонтуяа нарын зургаан хүнийг хөөж байгаа тухайгаа мэдэгдсэн. 

Харин УИХ-ын гишүүн Ц.Туваан дээрх асуудалтай холбоотойгоор "Намайг өмнө нь хэд ч хөөлөө дөө. Сүүлдээ дөжирчихсөн дөө. Тэр С.Эрдэнэ гэдэг хүн нам гэж яриад байгаа зүйлээсээ хөөх эсэх нь сонин биш. Хэн нэгэн хүн гарч ирээд бүлэггүй боллоо гээд явдаг зүйл биш. УИХ-ын дарга өөрөө Дэгийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийн хүрээнд хүлээж авч УИХ дахь АН-ын бүлгийн даргаар О.Цогтгэрэлийг сонгосон асуудал л бий” гэсэн байна. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.