ОУАЭХА-гийн шинжээчдийн багийн Запорожьегийн цөмийн цахилгаан станцад ажиллаж дууссаны дараа ОУАЭХА-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси есдүгээр сарын 2-нд хэлэхдээ, Запорожьегийн цөмийн цахилгаан станцын тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдалд улаан өнгийн эрсдэлтэй гэдэг үнэлгээ өгч байна. Цөмийн цахилгаан станц олон удаа буудалгад өртсөн үйлдлийг хүлцэж болохгүй гэжээ.
ОУАЭХА-гийн ерөнхий захирал Рафаэль Гросси есдүгээр сарын 1-нд Запорожьегийн цөмийн цахилгаан станцад ажиллаж 2-нд Венад буцсан байна. Тэрээр Венагийн олон улсын нисэх буудалд хэвлэлийн бага хурал хийлгэж, ОУАЭХА-гийн шинжээчид Запорожьегийн цөмийн цахилгаан станц тэрчлэн түүний эргэн тойрны бүсэд цэргийн үйл ажиллагаа явагдаж байна, Цөмийн цахилгаан станц олон удаа буудлагад өртсөн байна, энэ үйлдлийг хүлцэж болохгүй гэжээ.
Рафаэль Гросси хэлэхдээ, ОУАЭХА-гийн шинжээчид Запорожьегийн цөмийн цахилгаан станцад ажиллахдаа өөрийн үзэх гэсэн газраа бүхнийг үзсэн. Холбогдох тайланг ирэх долоо хоногт нийтлэх болно. Одоо ОУАЭХА-гийн шинжээчдийн багийн 6 гишүүн мөн л Запорожьегийн цөмийн цахилгаан станцад ажиллаж байгаа бөгөөд тэдний 4 хүн нь ирэх долоо хоногт нутаг буцаж, 2 хүн нь урт хугацаагаар Запорожьегийн цөмийн цахилгаан станцад байх болно гэжээ.
CRI
Сэтгэгдэл