Наймдугаар сард БНХАУ-ын зэс, зэсэн бүтээгдэхүүний импорт 498 мянган тонн болж, өмнөх оны мөн үеэс 26 хувиар өслөө.
Өнгөрсөн онд БНХАУ-ын зэсийн импорт сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүрч байсан юм. Цахилгаан эрчим хүчний хямралаас шалтгаалан VII болон VIII сард зэсийн үнэ олон улсад буурсан нь импорт нэмэгдэхэд голлон нөлөөлсөн байна.
Сүүлийн гурван сард Лондоны Металлын биржид зэсийн үнэ дунджаар тонн нь 7.8 мянган ам.доллар байжээ. Он гарсаар зэсийн үнэ 19.7 хувиар унаад байгаа юм.
Bloombergtv.mn
Сэтгэгдэл