Сайн дурын цэрэгт татна гэх хуурамч мэдээ Монгол, Оросын дипломат харилцаанд сэв суулгаж мэдэхүйц үйл явдал гэв


Сайн дурын цэрэгт татна гэх хуурамч мэдээ Монгол, Оросын дипломат харилцаанд сэв суулгаж мэдэхүйц үйл явдал гэв

 

2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр буюу өчигдөр цахим орчинд Монгол, ОХУ-ын Батлан хамгаалах яамдын логог ашиглан, сайн дурын гэрээт цэрэг татлагатай холбоотой тархсан мэдээлэлтэй холбогдуулан Батлан хамгаалах яамны Ерөнхий хянан шалгагч, бригадын генерал Ж.Болдбаатар мэдээлэл хийлээ.

 

сонин mn

 

Тэрээр энэ үеэрээ: " Өчигдөр ОХУ-ын Батлан Хамгаалах Яам, Монгол Улсын Засгийн Газрын логотой Украинд явж байлдах сайн дурын цэрэгт татаж байна гэх хуурамч мэдээллийг сошиал орчинд тараасан. Энэ бол Монгол улсын язгуур эрх ашигт нөлөөлөхүйц, хоёр улсын дипломат харилцаанд сэв суулгаж мэдэхүйц үйл явдал, маш ноцтой асуудал. Энэ бол санаатай мэдээлэл. Саяхан хүртэл хээрийн сургуулийн талаар ташаа мэдээлэл гаргаж байсан.

Ярих, ярихгүй юм байдаг. Хэн гаргасныг Тагнуулын Ерөнхий Газар болон бусад холбогдох хуулийн байгууллагууд шалгаж тогтооно. Энэ постерыг харахад юм мэддэг хүн хийсэн бололтой. Иргэд маань сошиал орчинд явж байгаа аливаа мэдээлэлд цензуртай хандахыг хүсэж байна  " гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.