Дэр хэрхэн сонгох вэ?


Дэр хэрхэн сонгох вэ?

 

 

   Та дэрээ зөв хэрэглэдэг үү? Унтахад эвтэйхэн дэр нь толгойг түшиж, хүзүүг хэвийн байрлалд байлгахын зэрэгцээ хүзүүг тав тухтай болгож, булчин сулруулна. Тэгвэл дэрээ хэрхэн сонгох вэ?

Зүгээр л нэг дэр сонгож болохгүй

   Зүгээр л толгойгоо түшүүлэхийн тулд дэр хэрэглэх нь хүзүүний нугалмыг агаарт унжуулж, хүзүүний булчингуудыг бүрэн тайвшруулан амраахгүй. Улмаар унтах үед хүзүү өвдөж, булчин чангардаг.

   Унтахдаа толгой, хүзүүгээ дэрэн дээр тавьж, дэр нь толгой, хүзүүг дэмжиж, хүзүүг хэвийн нугалах байрлалд оруулахаар байх хэрэгтэй.

Дэр хэт өндөр эсвэл хэт намхан байх нь биед хор хөнөөл учруулдаг.

   Хэт өндөр дэр нь толгойн хэвийн цусны эргэлтийг саатуулж, тархины хүчилтөрөгчийн дутагдалд амархан хүргэдэг болохыг судалгаагаар тогтоожээ.

   Хэт намхан дэр нь зовхи болон нүүрний хаван үүсгэдэг.

   Дэрний өндөр нь нэг талдаа мөрнөөс хүзүү хүртэлх зайнаас арай бага байх ёстой.

   8-15 см орчим.

   Томьёоны дагуу тооцоолбол: Мөрний өргөн - толгойн өргөн / 2.

Дэр сонгохдоо унтах байрлалаа анхаараарай.

    Дэр сонгохдоо унтах байрлалын ялгааг анхаарч үзэх хэрэгтэй.

    Дээшээ харж унтаж хэвшсэн хүмүүсийн хувьд дэрний өндөр нь 8-13 см байх нь зүйтэй.

    Хажуу талаараа унтаж хэвшсэн хүмүүсийн хувьд дэрний өндөр нь мөрний өргөнтэй, ойролцоогоор 13-15 см байх ёстой.

    Доошоо харж унтах дуртай хүмүүс нимгэн дэр сонгох эсвэл дэргүй байх нь зөв.

    Нурууны өвдөлтөөс зайлсхийхийн тулд хэвлий дээрээ нимгэн дэр тавих нь хамгийн сайн арга боловч ихэвчлэн унтахдаа байлгахыг зөвлөдөггүй.

Нойронд нөлөөлдөг зүйлүүд

    Дэрний материал, дэрний төрөл, зөөлөн, хатуулаг нь нойронд нөлөөлдөг бөгөөд дэрний гол хэсэг нь зөөлөн байх ёстой.

    Дунд зэргийн хатуулгатай, бага зэрэг уян хатан дэр байх нь дээр.

    Хэрэв дэр нь хэтэрхий хатуу байвал толгой ба хүзүүний дэртэй харьцах хэсэгт даралт ихсэж, толгойд таагүй байдал үүсдэг.

    Дэр хэт зөөлөн байвал өндрийг хэвийн хэмжээнд барихад хүндрэлтэй, толгой, хүзүүг түших боломжгүй болно.

    Дэр нь тохирох уян хатан чанартай байх ёстой. Хэрэв дэр хэт уян харимхай бол толгой нь гаднын уян хатан хүчинд тасралтгүй өртөж, булчин ядрах, гэмтэх болно.

 

Найруулагч: Ц.Цэлмүүн
Эх сурвалж: www.xinhuanet.com

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.