Балба Улсын нийслэл Катмандугаас Покхара хотыг чиглэлд ниссэн онгоц осолдож, 72 хүн амиа алдсан хэрэг гарсан. Одоогоор аврагчид ослын газарт ажиллаж байгаа бөгөөд онгоцны ослоос амьд үлдэгч байхгүй гэх мэдээллийг албаны эх сурвалжууд өгөөд байгаа аж.
Тэгвэл олон хүн амиа алдсан дээрх ослыг нэгэн зорчигч "Фэйсбүүк” хуудсаараа шууд дамжуулж байжээ. Зорчигч 30 настай, Энэтхэг гэрэлтэй Сону Жайсвал гурван найзын хамт Балбад аялал хийж байсан бөгөөд осол болохоос хэдэн минутын өмнө шууд дамжуулалтаа эхлүүлсэн байна. Нийслэл Катмандугаас Покхараг чиглэсэн тус онгоцоор Балба Улсын 53, ОХУ-ын дөрөв, БНСУ-ын хоёр, Их Британи, Австрали, Аргентин, Францын иргэн зорчиж байсан гэж мэдээлээд байгаа юм.
Сэтгэгдэл