Сингапурын “Ляньхэ Заобао сонин”-ы сайтын өнөөдөр /2023.03.21/ нийтэлсэн мэдээнээс үзвэл, дэлхийн дулаарал төсөөлснөөс илүү хурдтай байгаа аж. 2030 он гэхэд жилийн дундаж температур аж үйлдвэржилтийн өмнөх үеэс 1.5 цельсээс дээгүүр байх магадлал 50 хувьтай байна гэж НҮБ-ын тайланд дурджээ. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын Засгийн газар хоорондын зөвлөл зургаа дахь ерөнхий тайлангаа нийтэлсэн юм. Хэрэв энэ хурдаар дулаарсаар байвал, энэ зууны эцэс гэхэд дэлхий температурын өсөлт 3.2 хэмээр нэмэгдэж мэднэ. Улс орнууд хүлээсэн амлалтаа биелүүлсэн ч агаарын температур багадаа л 2.2 хэмээр өсөх магадлалтайг тайланд онцолжээ.
Үүнтэй холбогдуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш 2040 он гэхэд нүүрсхүчлийн хийг саармагжуулах зорилтоо биелүүлж, цаг уурын өөрчлөлтийн тулгамдсан асуудлыг яаралтай зохицуулахыг хөгжсөн орнуудад хандан уриалав.
Сэтгэгдэл