-БАРУУНЫ ДРОНУУД ЕВРОПТ ТАГНУУЛ ХИЙЖЭЭ-
Тагнуулын дронуудыг цэрэг, тагнуулын ажиллагаанд идэвхтэй ашиглаж эхэлснээр олон улсын нөхцөл байдал, улсын аюулгүй байдал эрсдэлд орж байгааг шинжээчид хэлж байна. АНУ-ын тагнуулын алба хоёр жилийн өмнөөс эхлэн ОХУ, Ираны нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Тухайн үед АНУ-ын талаас ОХУ Украин руу дайрахаар бэлтгэж, цэргийн хүчээ хуримтлуулж байгаа талаар олон улсад анхааруулсан. Зарим орон уг мэдээдэлд нь итгэлгүй, ОХУ-ын талыг харлуулах зорилгоор ашиглаж байгааг мэдэгдээд байв. Гэсэн ч АНУ-ын сануулж байснаар болж өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ Украин руу цэргээ оруулсан юм. Мөн АНУ Зүүн Европт эхэлсэн ОХУ, Украины дайны гол үед Иран ОХУ-д дрон нийлүүлэх гэж байгааг мэдээлсэн. Уг мэдээллийг Иран, ОХУ-ын тал эрс эсэргүүцэж байсан ч Иран ОХУ-д байлдааны зорилгоор ашиглах дрон нийлүүлсэн байдаг.
Тэгвэл энэ оны эхээр Сири дэх АНУ-ын цэргийн бааз Иранд үйлдвэрлэсэн дроныг устгасан талаар мэдэгдсэн. Тухайлбал, тагнуулын дрон Сирийн зүүн хойд бүс нутагт тагнуул хийж байсныг устгасан гэж АНУ-ын цэргийн төв командлалаас мэдэгдсэн. "CENTCOM”-ын мэдээлснээр тус тагнуулын дрон "Исламын улс” террорист бүлэлийнх байж болзошгүй бөгөөд АНУ-ын цэргийн хамгаалалтад байдаг Сирийн Коноко номлолд дэмжлэг үзүүлэх баазад тагнуул хийхийг оролдсон байна.
-ҮЛ МЭДЭГДЭХ ШАВЖ, ШУВУУ ШИГ ТАГНУУЛЫН ДРОНУУД ДЭЛХИЙГЭЭР НЭГ ТАРЖ, МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛЖ БАЙНА ГЭВ-
Орчин үеийн цэрэг, тагнуулын салбар эрс хөгжиж, дрон ашиглах болсонтой холбоотойгоор дэлхийн олон орон нэгнийхээ дроны хүчийг таамагласан байдаг аж. Олон орны таамгаар хамгийн хүчтэй дронуудтай улс нь АНУ, Их Британи, Европын холбооны орнууд байдаг гэнэ. "France 24”, "IOL” зэрэг сайтын мэдээллээр цэрэг, армийн дрон нь эрс хөгжсөн орнууд шавж, шувуу шиг харагддаг дрон бүтээсэн, түүнийгээ дэлхийгээр нэг тарааж тагнуул хийдэг талаар мэдээлжээ. Жишээ нь, тус дрон нь шувуу шиг толгойгоо хөдөлгөж, далавчаа дэвж нисэлт, хөөрөлтийн хүчээ авдаг байна.
Тэгвэл зарим байгууллагын үзэж байгаагаар сүүлийн жилүүдэд сүрэг шувуу хот орчмын олон нийтийн бүс рүү орж ирэх, хотын төвөөр сүргээрээ явж байгааг аль нэг орон тагнуулын ажиллагаа хийж байна гэж таамаглаж байгаа аж. Одоогоор дроноо энэ хэмжээнд хүргэж хөгжүүлсэн улс барууны орнуудаас өөр үгүй тул АНУ томоохон таамгийн эзэн болж байгаа юм.
Эх сурвалж: IOL
Сэтгэгдэл