(2023.04.24)
Тэрээр "Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг өнөөдөр нэмж байна. Тус сан бол Монголын хөгжлийн гол хөдөлгөгч хүч болсон хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ёстой сан. Гэтэл эх орноосоо дэмжлэг хүртчихээд эх орноо өртэй үлдээдэг, өрөөл бусдынхаа хийж бүтээх боломжийг хаадаг нөхцөлийг бид таслан зогсоох ёстой. Тийм ч учраас ХААДС-ийн зээлийн мэдээллийг нэмж нээсээр байна.
Тус сангийн 10325 зээлээс 8993 хуулийн этгээдэд хамаарах 169.7 тэрбум төгрөгийн өрийн мэдээлэл болгосон.
Үүнийг ил болгосноос хойш 14 хоногийн хугацаанд 694,6 сая төгрөг, үүнээс өнгөрсөн 7 хоног 95 хуулийн этгээд 461.7 сая төгрөгийн зээлээ эргүүлэн төлсөн сайн мэдээ байна.
Нээлттэй мэдээлэл хариуцлага нэмж, хөшүүрэг болж чадах юм байна гэдэг хүлээлтийг үүсгэж байна” гэв.
Сэтгэгдэл