ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ


ОУВС Азийн эдийн засгийн өсөлтийн төсөөллийг ахиулжээ


Өмнөд Хятадын тэнгист Бээжинг сөрөн зогсох асуудал АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Филиппиний төрийн тэргүүн Фердинанд Маркос нарын Цагаан ордонд хийсэн хэлэлцээний гол сэдэв боллоо.  Ф.Маркос АНУ-д дөрвөн өдрийн айлчлал хийж байгаа бөгөөд Ж.Байдентай даваа гарагт хэлэлцээ хийжээ. Тэрбээр "хүнд хэцүү цаг үе"-ийн талаар ярьж, тус улс одоо "дэлхийн геополитикийн хамгийн амаргүй нөхцөл байдал"-тай бүс нутагт байгааг онцлон тэмдэглэсэн байна.

 

"Тиймээс Филиппин улс Хятадын тэнгис, Ази, Номхон далайн бүс нутгийн эргэн тойронд одоо бидний харж буй хурцадмал байдал улам бүр нэмэгдэж байгаатай холбогдуулан харилцаагаа бэхжүүлж, бидний гүйцэтгэх үүргийг эргэн харах үүднээс дэлхийн цорын ганц гэрээний түншдээ хандаж байгаа нь зүйн хэрэг юм" гэж Филиппиний Ерөнхийлөгч хэлжээ. Цагаан ордны гадна цэргийн хүндэт харуулын жагсаалаар эхэлсэн Ф.Маркосын айлчлал нь сүүлийн 10 жилийн хугацаанд хоёр улсын хооронд "ийм түвшинд" хийсэн анхны айлчлал гэдгийг АНУ-ын өндөр албан тушаалтан онцлон тэмдэглэсэн байна.

 

Өмнөд Хятадын тэнгис, түүний хүн оршин суудаггүй арлууд нь хөрш орнуудын хооронд газар нутгийн маргааны үндэс болсоор ирсэн билээ. Хятад улс Өмнөд Хятадын тэнгисийг бараг бүхэлд нь эзэмшихийг санаархаж, энэ нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэсэн олон улсын шийдвэрийг үл тоомсорлож улам бүр итгэлтэйгээр урагшилж байгаа нь Вашингтон болон түүний Азийн холбоотнуудад түгшүүрийн дохио илгээж байна гэж эх сурвалжууд бичиж байна. 

 

Далайн тээврийн гол замууд болон Тайваньтай ойрхон оршдог тул Филиппин улс нь  онцгой анхаарал татдаг.  АНУ-ыг зорихынхоо өмнө Ф.Маркос сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Бид Филиппинийг ямар нэгэн цэргийн ажиллагаа явуулах түшиц газар болгон ашиглахыг зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдэж, их гүрнүүдийн дунд шахагдахаас болгоомжилж буйгаа ил тод илэрхийлжээ.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.