"Миний хүүг БЗС-аас авсан гэх мэдээлэл бол зохион байгуулалтай ажил"


 

"Миний хүүг БЗС-аас авсан гэх мэдээлэл бол зохион байгуулалтай ажил"

 

УИХ-ын гишүүн Ш.Адьшаагийн хүү Биндэрьяа БЗС-аас 100 мянган доллар авсан гэх мэдээлэл shilen.gov.mn-д орсон. Тэгвэл энэ талаар түүнээс тодруулахад дараах тайлбар мэдээллийг өглөө. 

Тэрбээр: "Сүүлийн үед миний хүүг БЗС-аас 100 мянган долларын зээл авсан, үүнийгээ төлөөгүй гэх мэдээллийг зохион байгуулалттайгаар явуулж байгаа. Гэтэл миний том хүү 2013 онд БЗС-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж, дэлхийн 20 шилдэг их дээд сургуульд элсэж, эргүүлэн Монгол улсдаа таван жил ажиллана гэсэн болзолтойгоор тэтгэлэгт орсон. Тэр үед миний хүү аавыгаа УИХ гишүүн болно гэж бодож байгаагүй, би ч өөрөө төсөөлж байгаагүй. 

Ховд аймагт байгаа Халзан бүргэдэйн ордын асуудал, тус аймгийн онгоцны буудлыг хувьчлах далд санаархал гэх мэт улс төрчидтэй холбоотой асуудлыг ард иргэдийнхээ талд ороод хөндөөд ирэхээр намайг гүтгэх оролдлого хийж байна" гэв. 



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.