БНХАУ-ЫН “ӨРГӨН ТАЛЫН ЭРДЭНЭС ХХК”-ИЙН УДИРДЛАГУУД “DREAM LAND” ХАУС ХОРООЛОЛД ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛЖ БАЙЖЭЭ


БНХАУ-ЫН “ӨРГӨН ТАЛЫН ЭРДЭНЭС ХХК”-ИЙН УДИРДЛАГУУД “DREAM LAND” ХАУС ХОРООЛОЛД ӨСВӨР НАСНЫ ОХИДЫН БИЕИЙГ ҮНЭЛҮҮЛЖ БАЙЖЭЭ

 

-ЭХ ОРНЫХОО НУТАГ ДЭВСГЭРТ ХЯТАДУУДЫН УЛЫГ ДОЛООЖ АМЬДАРЧ БАЙНА-

БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Өргөн талын эрдэнэс” ХХК Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг буюу Бичигтийн боомтод нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулахдаа удаа дараагийн хууль бус үйл ажиллагаа явуулдаг талаар бид мэдээлсэн. Энэ талаарх гомдол мэдээллийг манай редакцид ирүүлсний дагуу сурвалжлах баг Бичигт боомтыг зорьсон юм. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засгийн нөлөө бүхий хилийн боомтод Хятад иргэд хэрхэн давуу эрх эдэлж, эрх дураараа авирлаж буй нь эндээс ил болов.

БНХАУ-ын иргэний эзэмшилд байдаг "Өргөн талын эрдэнэс” ХХК нь Монгол залуусыг хөдөлмөрийн мөлжлөгт оруулаад зогсохгүй нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг төлдөггүй гэх. Арга буюу уг компанид ажилладаг Монгол жолооч нар цалин хөлсөө дутуу үнэлүүлж, нойр хоолгүй өдөр шөнийг өнгөрөөхдөө компанийн удирдлагуудад санал, бодлоо илэрхийлдэг ч шийдвэрлэж өгөхгүй байсаар олон сарын нүүрийг үзжээ. Харин зарим жолооч"Бид нар эх орныхоо нутаг дэвсгэрт байгаа мөртлөө Хятадуудын улыг долоож амьдарч байна”гэх.

Гэтэл тус компанийн удирдлагууд нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулсан ашгаа өөрсдөө хүртээд өнгөрдөг ч гэх гомдол мэдээлэл бидэнд ирсэн юм. Учир нь энэ тухай нэгэн баримт дэлгэхэд тус компанийн удирдлагууд Улаанбаатар хотод тансаг зэрэглэлийн"Dream land”хаус хорооллыг өөрсдийн эзэмшилд түрээсэлдэг байна. Түүгээр зогсохгүй тус хороолол дахь 301 тоот хаусд Хятад иргэд өсвөр насны охидын биеийг үнэлүүлж,зугаагаа гаргадаг аж. Үүний цаана хэд хэдэн өсвөр насны охид бэлгийн дарамтад өртөж, тэдэнд дээрэлхүүлж байгаа юм. Энэ маягаар Монгол Улсын нутаг дэвсгэрт баялаг зөөж, хэнд ч дийлдэхгүй давуу эрхтэй болсон Хятад иргэдэд хариуцлага тооцох нэгээхэн ч хууль хяналтын байгууллага үгүй болжээ. Тухайлбал, хэдхэн сарын өмнө тус компанийн удирдлагууд хилээр зөвшөөрөлгүй нэвтэрч, хил хамгаалах байгууллагынханд баригдсан ч удалгүй суллагдаж, хууль бус үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байгаа юм. Учир нь тэд хил хамгаалах байгууллагын хэд хэдэн удирдлагад авилгал өгч, цаашлаад боомт дагасан бүхий л үйл ажиллагаанд хууль бусаар давуу эрх эдлэх болжээ. Өнгөрсөн онд дуулиан тарьсан нүүрсний хулгай, тээврийн асуудал дан ганц дотоодоор зогсохгүй БНХАУ-ын энэ мэт компаниудтай шууд холбоотой аж.

Гэтэл Өргөн талын эрдэнэс гэх энэ компани нь олон Монгол залуусын хөдөлмөрийн бүтээмжийг үгүй хийж, олсон ашгаараа хотын тансаг бүхнийг эдэлж, Монгол охидуудаар дур хүслээ хангасаар байна. Цаашлаад тэд Монгол Улсад зөвхөн дур хүслээ хангаж, зугаа цэнгэлээ эдлэх гэж орж ирдэг ч гэх. Харин цаашид тус компанид Монгол Улсын хууль хяналтын байгууллагын зүгээс хэрхэн хариуцлага хүлээлгэхийг л харах үлдээд байна.

 
 
Asu.mn
https://dorgio.mn/g/145217

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.