Нобелийн шагналт эрдэмтэн Новоселовыг “Хубилай хаан” медалиар шагнана


 

Нобелийн шагналт эрдэмтэн Новоселовыг “Хубилай хаан” медалиар шагнана

 

Шинжлэх ухааны академийн Тэргүүлэгчдийн хурал өчигдөр хуралдаж, ШУА-ийн дээд шагнал "Хубилай хаан” медальд 2010 оны Физикийн салбарын Нобелийн шагналт эрдэмтэн Константин Сергеевич Новоселовыг нэр дэвшүүлж, тус шагналыг олгохоор боллоо. ШУА-ийн "Хубилай хаан” алтан медалийг шинжлэх ухааныг хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан дотоод, гадаадын эрдэмтэн, шинжлэх ухааны зүтгэлтнүүдэд олгодог билээ.

Энэ жил энэхүү шагналын эзнээр Нобелийн шагналт, Английн хатан хааны нийгэмлэгийн гишүүн, АНУ-ын Үндэсний шинжлэх ухааны академийн гадаад гишүүн, Сингапурын их сургууль, Манчестерийн их сургуулийн профессор Константин Сергеевич Новоселовын XXI зууны шинжлэх ухаан технологийн хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлж, түүнд олгохоор боллоо.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.