Тусгай сангуудад 2023 онд 6,3 их наядын хөрөнгө оруулалт хийхээс БЗС-д 93 тэрбум төгрөг зарцуулна


Тусгай сангуудад 2023 онд 6,3 их наядын хөрөнгө оруулалт хийхээс БЗС-д 93 тэрбум төгрөг зарцуулна

 

2023 оны төсөвт Улсын тусгай сангуудад 6,3 их наяд төгрөгийн санхүүжилт хийхээр төлөвлөсөн. Үүнээс БЗС-д 93 тэрбум төгрөгийн санхүүжилт хийнэ. Ингэхдээ БЗС-ийн санхжүүжилтийг өмнөх оноос 14,7 тэрбумаар нэмэгдүүлжээ.

Энэ нь Монгол Улсын нийт төсвийн орлого/18,9 их наяд/-ын 33,3 их наяд төгрөгийг тусгай сангуудад зарцуулж буй үзүүлэлт болж байна. 

Харин БЗС-д дараах байдлаар зарцуулахаар тооцоолжээ:

Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт- 24,7 тэрбум,

Оюутны хөгжлийн зээлд- 21,8 тэрбум,

Бүтэн өнчин, хөгжлийн бэрхшээлтэй болон нэг хүүхдэд гурван хүүхэд зэрэг суралцдаг бол нэг хүүхдийн тэтгэлэгт - 18,7 тэрбум,

Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт - 10,5 тэрбум,

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаадад суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэгт -2,8 тэрбум,

Сувилагч мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөрийн тэтгэлэглт- 5,4 тэрбум,

Гадаадад суралцагсдын зээлд-10 тэрбум,

Багш мэргэжлээр төрийн өмчийн их дээд сургуульд суралцаж байгаа оюутнуудын болон орон нутагт хийх багшлах дадлагын тэтгэлэгт - 2,3 тэрбум,

Орон нутгаас суралцаж буй оюутнуудын замын зардлын хөнгөлөлтөд- 1 тэрбум,

Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу гадаад улсаас Монгол Улсад суралцаж буй оюутнуудын амьжиргааны тэтгэлэгт -0,6 тэрбум төгрөг тус бүр зарцуулахаар тооцоолжээ.

Гэвч өнөөдөр БЗС-ийн эдгээр тэтгэлгүүд авах ёстой эзэддээ хүрч байгаа эсэх, оюутан залуус ийм тэтэгэлэг байдаг эсэхийг мэддэг эсэх нь ч бүрхэг, хаалттай хэвээр байна. 

https://tsahiur.mn/n/s/14998

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.