Дуучин Ж.Алтанцэцэг өөрийн цахим хуудаснаа "За ер нь нэг зүйлийг бичилгүй горьгүй нь..
Би бээр Энэ оны 1-27ноос 4-27н хүртэл МҮОНТВ-Н МАРКЕТИНГИЙН АЛБАНД туршилтын журмаар нь ажиллаж үзсэн.. 5-3-нд ӨРГӨДӨЛ өгөөд чөлөөлөгдсөн..
ХҮНИЙГ НЭРЭЭР НЬ таних амархан ч Хүнийг хүнээр нь таних хэцүү гэж үг байдаг.Яг үүнтэй адил явдал надад тохиолдсоон-энэ хугацаанд..За тэгээд Ажилд орсон түүх гэвэл Залуус баг больё гэдэг санал тавьж хамтрах болсон хэрэг..Би чинь бас ПРОСАУНД СТУДИ АМЖИЛТТАЙ АЖИЛЛУУЛЖ ГАДААД ХҮНТЭЙ ХАМТАРЧ АЖИЛЛАЖ байсан.
Рагу гээд л монголчууд мэднэ.
Үндэсний тв-д ихэнхдээ л манай СУИС-ийг хамт төгссөн найруулагч зураач жүжигчид голдуу байдаг ихэнх хөтлөгч нь жүжигчин мэргэжилтэй.Уран бүтээлчид ажилладаг л газар.
ДУУНЫ УРАН БҮТЭЭЛЧИД 320-н хүн нэгдсэн. Монгол дууны сан хөмрөг маань маш хүнд нөхцөлд байгаа үүн дээр анхаарч ажиллах боломж ч олдож магад..Гээд.. МАРКЕТИНГ бол ПИАР БҮРДҮҮЛЭХ ХАМГИЙН гол ажил нь гэдгийг мэднэ л дээ..
Ингээд ажлаа аваад эхний сар гадуур ч ёстой таваргаж баахан л компани улсын үйлдвэрүүдтэй уулзлаа..Ихэнх нь Танай тв Цагийн хүрдээс өөр үзэх юм байхгүй гэнэ..За зарим нь ч өө аль хэдийнэ хамтрах гэрээ байгуулсан за дараа больё л гэнэ.
Янз бүр л байсан л даа.3-н сарын хугацаанд 77-сая төг-ний борлуулалтын ажил хийж байгууллага 140-саяын хэмнэлттэй ажилласан тайлан өгсөн л дөө..Дан ганц миний хийсэн Ажил шүү.!!!!!.
Бараг ажиллаж ч чадаагүй л дээ богино хугацаанд. ЗА энэ ч яахав....Ингээд явж байтал гэнэт ДАРАМТАНД ӨРТӨЖ СҮРДҮҮЛСЭН ДОРОМЖЛУУЛСАН МСЖ авдаг юм байна..
МҮОНТВ-бол МОНГОЛЫН АРД ИРГЭДИЙН ДАРХЛААГ хамгаалах Газар олон нийтийн хараа хяналтанд байж Төлөөлөл нь орж ажиллаж ч болох газар..гэтэл БИ ОРЖ БОЛОХГҮЙ гэсэн мсж..Би чинь олны танил дуучин уран бүтээлч бас продюсер.УАкадеми төгссөн Дуу Бүтээгчдийн ҮндэснийТөв-н Удирдах зөвлөлд байдаг хүн ш дээ..
ХЭН гэж хүн бичсэн гээч-ЦООДОЛ ХӨТЛӨГЧ..
Энэ хүнийг би ер нь дээр үеэс л танина энд тэнд хурим найр арга хэмжээнд таардаг ердийн л танил.
Тэгсэн чинь ЭЭ БУРХАН минь.. Аймаар том амьтан юмсанж кк..
МҮОНТВ-н ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ.Монгол HD ТВ-н хөтлөгч УИХ-аас томилогдож очсон том дарга гэнэ.. Чиний байх газар биш гэнэ..Чиний асуудлыг ярина гэнэ.
Ээ би чинь сүрдээд Тайлангаа өгөөд за больё доо гарч үзье. Бушуухан л гарсан.. Дахиж орохгүй л дээ.
Үгүй тэгээд бодоод байсан чинь Ашиг сонирхлыг нь мэдчих гээд байсан бололтой..
ТВ чинь 3-н үеэрээ байх ёстой газар юм байна.хэлсэнээр нь бол.Чөлөөт уран бүтээлчид бид хэн ч биш юм байна гээд
ӨРГӨДӨЛ-өө өгөөд гарлаа..Бас хамт олны хэл амнаас жийрхсэн ч хэрэг..
Нэгэнт бид л байх ёстой.Бид ажлаа маш сайн мэддэг авьяаслаг хамт олон Гээд хурал хуй дээрээ ч удирддаг дарга нараа загнаад байдаг хэсэг хүмүүсээс жийрхсэн.
За тэгээд явж байтал сүүлийн үед хэвлэлээр гарч буй мэдээ мэдээлэл дээр Залуу Захирлыг даргыг нь ёстой байхгүй болгож байна аа..
Ерөөсөө л нэг л хүн гаргавал боллоо л гэнэ..Дарга аа солиод л болноо гэнэ.Сонин шүү..
Нинж захирлын үед л мундаг байлаа гээд байсан.Нинж захирлыгаа тэгээд бас бөөн хэл ам болгоод яагаад гаргасан юм болоо гэж бодлоо..Дээр нь
ЦООДОЛ гэдэг маньтайгаа л адил тайзан дээр зогсдог хүн яг ТВ-дээ ямар гавьяа байгуулсан юм бол юу хийв гээд жаал судлаад үзтэл кк..Хөөх Нөгөөх чинь
МҮОНТВ-н ҮЗ болохдоо Байгаль орчны асуудлыг хариуцсан бүхэл бүтэн салбарын Төлөөлөл элчин маягтай болоод явчлаа шүү. базардарь минь.
Нөгөө намайг дуугаа л дуул чи гээд загнаад байсан хүн БОЯ-ны ажлыг бас давхар хийдэг юм болов уу гэсэн чинь хамгийн эмгэнэлтэй нь УИХ-аас томилогдож очсон байвал яах уу???
Их том цалин авдаг гэнэ..Мань чинь гаран гартлаа 3-н сар өрөөгүй өрөө олдохгүй ажиллаж болоод байсан атал ҮЗ-нь том хангамжтай жолооч цалинтай өрөөтэй гэнэ..Аймаар том амьтан болохоор бас хүнийг гөлөг ална хядна гар ор гэдэг үг дураараа ч хэрэглэдэг бололтой.Хүн томилуулна томилсон хүнийг нь халчихаар жирийн ажилчдаас авхуулаад удирдлагуудыг дарамталдаг бололтой..
Өнөөдөр бас надад ӨРГӨДӨЛ өгсөн хүний групп дотроо тавьсан мэдээлэл харагдаад бодоод байсан чинь.
1.Би биш тэр хүн хууль зөрчсөн нь Цагаан цаасан дээр хараар бичигдэж..
2.Ажилд томилогдож орох хүнийг захирлын зөвлөл шийддэг.
3.ҮЗ хүн тв ажилд хэн орох томилогдоход оролцох эрхгүй.
4.Надад бичсэн мсж-нд Би МОНГОЛЫН Хэмжээнд компани-тай хүн шүү гэж бичсэнийг хардах эрхийн дагуу
Насаараа төрийн байгууллага-д ажиллаж байсан хүн гэж гэнэт их мөнгөтэйгөө гайхсаныг би бас гайхаж шалгуулах хүсэлтэй байгааг.
5.УИХ-хууль батлах байгууллага.гэтэл
Юунд хууль зөрчиж Байгаль Орчны Яаманд огт хамаагүй хүнээр төлөөлөл тавив.Энэ хүн байгаль орчны салбараас тавигдсан байсан..бүхэл салбарын хүрээнд ямар ямар ажил хийж гүйцэтгэсэн Тайланг харахыг хүсч ШАЛГУУЛАХ ХҮСЭЛТЭЙ бас өргөдөл Гомдол өгөх-өө Өөрийн нүүр номоор дамжуулан мэдэгдэж байна..!!
МАН-ын дарга нарын арга хэмжээнд л очдог хүн шүү би..гээд аймаар том юм байна лээ..Би ч гэсэн Дуучин хүн Нам байна уу Лам байна уу Хэн байна очих газраа очиж орох газраараа ороод л гарна уг нь адилдаа адил баймаар..Би гэхдээ дарга нарт нээх уригдаж барьдаггүй Нам төр гэж нээх явдаггүй юм шиг байгаа юм кк..Хэлж байгаагаас нь хандлага нь тмэрхүү санагдсан л даа..
Нэг бус хүнийг сүрдүүлж айлгаж сурсан нөхөр тв даяар яригддаг Иддэг уудаг асуудлын ард байдаг юм биш байгаа гэж хардах Эрх надад бий..ЗИАГ ингээд
МҮОНТВ-БОЛ 3-н үеэрээ ажилладаг ХЭСЭГ ХҮМҮҮСИЙН дураар дургих газар биш МОНГОЛЫН АРД ИРГЭДДЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮР ТАРИХ АЖЛЫГ ГАРДАН хийдэг ӨВ ТҮГЭЭДЭГ газар байх ёстой..гэж л хэлье дээ..
Бас БҮРЭНБААТАР захирал нь БАРИМТ юмнуудаа гаргаад
Жаахан зоригтой ил гаргаж тавиасай.. Энэ мэт шударга бус хэсэг хүмүүсээс ангижирч байж л өөрчлөгдөнө.
УИХ-ын ТББХ ийм ёс зүйгүй чадамжгүй дарамтлагч хүнийг эргүүлэн татах байх гэж найдаж байна..#УИХ.
Бас олон нийтийн гэдэг утгаар нь ОЛОН НИЙТИЙН ТӨЛӨӨЛӨЛ ҮЗ-д нь оруулж шударга ёс жинхэнэ утгаар нь тогтоож өгөөсэй дээ..ҮЗ УИХ-аас хуулийн дагуу томилдог юм бол цэвэр сэтгүүлчид продюсерууд.
Бүтээгч нар уран бүтээлчид байх ёстой Байгууллагын алсын харааг хянадаг дотоод үйл хэргийг зохицуулж чаддаг хүмүүс байвал!!!УЛС ТӨРИЙН НАМ биш
Олон нийтийн статустай байгууллага байх хэрэгтэй санагдана. сонгон шалгаруулалт хийж сайн продюсерүүдийн бүтээлийг шилж гаргадаг бол Аяндаа л МАРКЕТИНГ нь цэгцрээд явах болов уу..Нээлттэй байгууллага байх ёстой..
МҮОНТВ-өөрөө CNN юмуу NHK шиг улс үндэстнийхээ дархлааг хамгаалах ёстой байгууллага..Сайн менежер,сайн менежмент,сайн маркетинг,ерөөсөө л хүнээ хайрлах Сэтгэл л байгууллага-д хэрэгтэй байдаг..
Дээр үед алтан үеийн уран бүтээлчид бүтээсэн олон сайхан Уламжлалаа алдахгүй шиг Хүмүүс нь сэтгэл дүүрэн Ажил нь өөдрөг байгаасай даа.!!!!
Цоодол гэх хүнд Хэлэх үг чинь ямар байна сонсох үг чинь тийм л байна гэж, Бодож бодож бичив..
МУГЖ дуучин чөлөөт уран бүтээлч Ж.АЛТАНЦЭЦЭГ" гэв.
Сэтгэгдэл