Д.Тогтохсүрэн: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхыг дэмжсэн


Д.Тогтохсүрэн: Эмэгтэйчүүдийн квотыг 30 хувь байхыг дэмжсэн

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцууллаа.

МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:

-Төсвийн тодотголыг өргөн бариад УИХ хэлэлцэх эсэхийг шийдэж, анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Төсвийг дагаад гурван том асуудал бий.

  • Нэгдүгээрт, 2023 оны төсөвт тодотгол хийж байна.
  • Хоёрдугаарт, 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт орж байна.
  • Гуравдугаарт, төсвийг дагалдуулан долоон хууль, хоёр тогтоомжид өөрчлөлт орж байна.

Үүнийг бүлэг хэлэлцээд төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, дагалдах хуулийн төслийг энэ долоо хоногт дуусгах шийдвэр гарсан. Засгийн газраас өргөн барьж ирэх долдугаар сарын 1-нээс цалин тэтгэвэр, тэтгэмж нэмэгдэнэ гэсэн учраас энэ долоо хоногт багтааж төсвийн тодотгол түүнийг дагасан асуудлыг бүрэн эцэслэх нь зүйтэй гэж шийдсэн.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг өнгөрсөн долоо хоногт хийсэн. Анхны хэлэлцүүлэг хийх үед нэг хүйсийн байх хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Үүнтэй холбоотой асуудлыг бүлэг хэлэлцсэн. Ер нь МАН хүйсийн тэгш байдлыг дэмжиж байгаа. Одоо мөрдөж байгаа хуульд 20 хувиар байна. Өргөн барьсан хуулийн төсөлд 30 хувиар явж байгаа. УИХ-д манай эмэгтэй гишүүд квотыг 40 байлгана гэдэг санал гаргасан. Энэ санал байнгын хороон дээр дэмжлэг аваагүй, чуулганы хуралдаанд дэмжлэг авсан.

Уг асуудлаар бүлэг хуралдаад 30-аас доошгүй байна гэж анх өргөн барьсан төслөө дэмжих нь зүйтэй гэж шийдвэрлэсэн

. Эмэгтэйчүүдийн квотыг үе шаттай нэмэх нь зүйтэй.

Харин нам эвслийн нэрийн жагсаалтад орохдоо 1:1 зарчмыг хэвээр нь хадгалъя гэж тогтсон.



Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.