Дэлхий дахиныг байлдан дагуулсан "Squid Game" киноны хоёрдугаар бүлэг хийгдэж эхэлж байгаа тухай мэдээлэл энэ сарын 29-нд гарсан билээ. Кинонд оролцох жүжигчдийн нэрсийг мөн зарласан бөгөөд өмнөх улирлын гол дүр болох жүжигчин И Жүн Жэ хоёрдугаар улиралд ч мөн тоглохоор болсон байна.
Тэрээр киноны анги бүрээс 1 сая.ам долларын цалин авахаар тохиролцжээ. Эх сурвалжийн дурдаж буйгаар киноны хоёрдугаар улирал нийт 6 ангитай байх бол гуравдугаар улирал 7 ангитай байх аж. Үүнээс үзвэл жүжигчин И Жүн Жэ нийт 13 сая ам.доллар буюу 45.5 тэрбум төгрөгийн цалин авах төлөвтэй байна.
2021 онд үзэгчдийн хүртээл болсон эхний бүлэг 2.2 тэрбум цаг буюу нийт 265.2 сая удаа үзсэн гэх үзүүлэлттэйгээр "Netflix"-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй кино болсон. Эммигийн нийт 14 төрөлд нэр дэвшиж, зургаад нь ялалт байгуулсан тус киноны хоёрдугаар бүлэг ирэх 2024 онд нээлтээ хийх ажээ.
https://news.zindaa.mn/4ndf
Сэтгэгдэл