"JET" скүүтер компанийн ажилтныг бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийсэн гэх үндэслэлээр шалгаж байна


"JET" скүүтер компанийн ажилтныг бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийсэн гэх үндэслэлээр шалгаж байна

 

"JET" скүүтер компанийн ажилтан "Т"-г бусдын гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийсэн гэх үндэслэлээр цагдаагийн байгууллагаас шалгаж байна. 

Цагдаагийн Ерөнхий газар: "Долоодугаар сарын 15-ны өдөр "JET" скүүтер компанийн ажилтан "Т" нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах нэр бүхий иргэний гэрт зөвшөөрөлгүй орж, дуу дүрсний бичлэг хийн, цахим орчинд нийтэлсэн.
Энэ үйлдэл нь Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.22.1-т /Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд, эсхүл гадна талаас орон байрны доторх орчны гэрэл зураг авсан, дууны, дүрсний бичлэг хийсэн бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ гэж заасан байдаг. Хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг харьяа цагдаагийн байгууллага явуулж байна гэв.


Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Scandal.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.